Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цус, цусан бүтээгдэхүүн хадгалах ШИНЭ ТЕХНОЛОГИУДЫГ танилцууллаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд өнөөдөр шинэ технологи, шинээр үйлдвэрлэн гаргаж буй цус, цусан бүтээгдэхүүнийг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн хүрээнд улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, эсийн бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах, эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлэх зэрэг технологийг тус тус танилцууллаа.

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн захирал Н.Эрдэнэбаяр “Манай ЦССҮТ-ийн хувьд цус, цусан бүтээгдэхүүн хадгалах орон зай хязгаарлагдмал байсан.

Өнөөдөр манай шинэ төв ашиглалтанд орж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд хадгалах бүрэн боломжтой болж байна.

Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй бусад 21 аймгийн цусны салбар төвүүдийг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр засварлалаа.

Мөн аймгуудын онцлогт тохирсон иж бүрэн төхөөрөмжөөр хангасан байгаа. Өмнө нь бид зориулалтын бус ахуйн шинж чанартай хөргөгчинд бүтээгдэхүүнээ хадгалж тохиолдлууд нэлээдгүй байсан.

Өнөөдөр зориулалтын, цусны хадгалалтад хэрэглэхийг зөвлөсөн тоног төхөөрөмжтэй болсноороо цус цусан бүтээгдэхүүнийг урт хугацаагаар хадгалах боломжтой болж байна.

 
Сүүлийн үеийн тоон мэдээллээс 2012 онд улсын хэмжээнд хийсэн судалгааг 2015 оны эцсийн байдалтай харьцуулбал цусны хэрэглээ 35-38 хувь нэмэгдсэн байна.

Энэ жилийн хувьд Цусны төвийн хувьд 25,000 донороос цус цуглуулсан буюу тавьсан зорилтдоо хүрч ажилласан.

Төрөлтийн хүндрэл, хавдрын өвчлөл, янз бүрийн осол аваар, хөлдөлт, түлэгдэлт зэрэг нэмэгдэхэд цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэж байдаг. Нөгөө талаас Монгол Улсад шинэ технологиуд нутагшиж байна.

Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөгний хагалгаа зэргийг хийх боломжтой болж байна. Үүнд цус цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай байдаг.

Өнөөдрийн танилцуулж буй шинэ технологиуд дээрх тохиолдлуудад зориулагдсан, Монгол Улсад нутагшиж байгаа технологиудыг дэмжих шаардлагыг бүрэн хангаж байгаагаараа онцлог байна” хэмээн тайлбарлалаа.

Фото