Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Элэгний С вирүсийн эм худалдан авсан хүмүүст 210,000 төгрөгийг НӨХӨН олгож байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах боломжтой болсон талаар “Омбол” ХХК-иас мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн тогтоолын дагуу “Омбол” ХХК "Харвони", "Хепсинат-ЛП" эмүүдийг хайрцаг тутамд нь 210,000 төгрөгөөр хямдруулан олгож эхэллээ.

Мөн эрүүл мэндийн даатгалын газрын шийдвэрийн дагуу есдүгээр сарын 09-ний өдрөөс хойш эм авсан хүмүүс даатгалын хөнгөлөлт авахаар болсон байна.

Энэ талаар Элэгний Эмийн Мэдээлэл, Үйлчилгээний Төвийн менежер С.Аюурбуниа “Элэгний С вирүсийн халдвартай тэмцэх талаар Засгийн газар анхаарал хандуулан ажиллаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн эмийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалаас олгох шийдвэр гарсан.

 

Энэ шийдвэр гарснаар олон хүн эмчилгээнд хамрагдаж, элэгний вирүсээс ангижрах, хавдар, халдвараас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаад бид баяртай байна.

Элэгний С вирүсийн эсрэг “Харвони” эм нь 300 долларын үнэтэй. Тухайн өдрийн ханшаар бодогдон ойролцоогоор 750,000 төгрөг болдог бол “Хепсинат ЛП” эм нь 350,000 төгрөг байдаг. Өвчтөн нэг курс эмчилгээнд гурван хайрцаг уудаг.
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хайрцаг бүрээс 210,000 төгрөг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх боломжтой боллоо.

Үүнээс гадна 2016 оны есдүгээр сарын 09-ний өдрөөс хойш эм худалдан авч уусан хүмүүсийн нөхөн олговор болох 210,000 төгрөгийг тухайн хүний дансанд шилжүүлж байгаа.

Энэ үйл ажиллагаа арван хоёрдугаар сарын 25-нд дуусах учраас манайхаар үйлчлүүлж, "Харвони" болон "Хепсинат ЛП" эмийг уусан хүмүүс маш яаралтай материалаа бүрдүүлж, Элэгний Эмийн Мэдээлэл, Үйлчилгээний Төвд ирж, өгнө үү. Мөн орон нутагт үйлчлүүлсэн хүмүүс тухайн нутаг дэвсгэр дэх гэрээт эмийн сангуудад материалаа өгөх юм” гэв.

Хөнгөлөлттэй эм авах хүмүүс:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар
  • Эмийн үнэ тушаасан баримт

Нөхөн олговор хийгдэх хүмүүс:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эм худалдан авсан баримт
  • Өөрийн нэр дээрх дансны дугаараа “Элэгний Эмийн Мэдээлэл Үйлчилгээний Төв”-д өөрийн биеэр авчирч өгөх эсвэл info@ombol.mn хаягаар хавсаргаж болно.
  • Орон нутгийн иргэд тухайн аймаг дахь гэрээт эмийн санд өөрийн мэдээллийг өгнө.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас : 7000-0042

Хаяг: ЧД 3-р хороо, Урт цагаан, 25-р суваг телевизийн байрны баруун талд Капитал центрийн 1 -р давхарт