Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX CAPITAL брокер оффисын гүйцэтгэх захирал М.Цолмон: REMAX БОЛ НЭГДСЭН НЭГ СИСТЕМ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг
Нэр:  Цолмон
Овог: Машлай

БОЛОВСРОЛ

  • Бизнесийн удирдлагын магистр, California International University, АНУ, 2011-2013
  • Бизнесийн удирдлага, Англи хэлний орчуулагч, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Монгол улс, 2004-2008


АЖЛЫН ТУРШЛАГА:

  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимд багш /2008 оноос 
  • Дэлхийн Монгол Залуучуудын Оюунлаг Ирээдүйн Холбооны тэргүүн /2014 оноос хойш/
  • “Silver Cup Consulting” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Гадаад харилцаа хариуцсан захирал /2015 оноос хойш/
  • RE/MAX Capital брокер оффисын захирал /2016 оноос хойш/
  •  Монголын Маркетингийн Судалгаа Шинжилгээний Хүрээлэнгийн судлаач багш /2016 оноос хойш/
  • Зүүн Азийн Менежментийн Ассосиацийн Олон Улсын Холбооны 7-р хурлын модератор /2015 он/
  • Дэлхийн Маркетингийн 5-р Чуулганы илтгэгч /2016 он/

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээл, зуучлалаар дамжуулан арилжаа хийхийн ач холбогдолын талаар REMAX Capital брокер оффисийн гүйцэтгэх захирал М.Цолмонтой ярилцлаа. Олон улсад өндөр боловсрол эзэмшиж эх орондоо амжилттай ажиллаж яваа шинэ үеийн шилдэг залуусын нэгтэй ярилцаж суухад тун ч урамтай байлаа. Өдөр бүр өргөжин тэлсээр буй RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн үйл ажиллагааны онцлог нууцын талаар бид та бүхэндээ хүргэхээр энэхүү ярилцлагыг бэлдлээ. Барилгын салбар нилээн зогсонги байдалд орж, хүндрэлтэй бас ипотекийн зээл хүртэл банкнуудаас маш хязгаарлалттайгаар гарч буй энэ үед зах зээлд өөрийн орон зайг бодитой эзэлж амжилттай ажиллаж яваа энэ хамт олон маш олон шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж яваа. Бусдын харж чадахгүй боломжыг  RE/MAX ынхан харж чадаад байна уу?


- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЭРГЭЛДЭЖ БАЙГАА ХӨРӨНГҮҮДИЙН ХЭДЭН ХУВЬ НЬ ЗУУЧЛАЛЫН КОМПАНИАР ДАМЖДАГ ВЭ?

- Зах зээлийн 70-80 хувь уламжлалт байдлаар явж байгаа. Үлдсэн 20 орчим хувь үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар дамждаг. Гэхдээ сүүлийн үед хүмүүс зуучлалын компанийн үр өгөөжийг мэдэрч, тэднээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. 
Хүн бүр завгүй  ажил амьдралаа зохицуулах гэж яарч амьдардаг болсон өнөө үед өөртөө, гэр бүлдээ, ажилдаа зарцуулах цагаа авч үлдэхийн тулд зуучлалын компанид хандах болсон. 

Зах зээлийн нийгэм хүмүүсийг завгүй болгож байгааг өдөр тутмын амьдралын хэмнэлээс харж болно. Бид өөрсдийгөө их зочломтгой ард түмэн гэдэг. Гэтэл энэ зан маань гээгдсээр байна. Хэзээ хамаагүй хөдөөнөөс хамаатан маань ирэхэд найрсгаар хүлээн авдаг байсан бол одоо шөнө хэн нэгэн хаалга тогшвол хүн ирэх бол утсаар ярьж байж ирэх ёстой. Бараг л манайд хүн ирэх ёсгүй гээд хаалгаа тайлахгүй байх жишээтэй.

- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, БАЙР ОРОН СУУЦ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ШИЙДВЭРИЙГ ТИЙМ Ч АМАРХАН ГАРГАДАГГҮЙ. ТОДОРХОЙ ЦАГ ХУГАЦАА ЗАРЦУУЛЖ БАЙЖ ХИЙГДДЭГ АРИЛЖАА. ТЭГВЭЛ ЭНЭ ТӨРЛИЙН АРИЛЖААГ ЗУУЧЛАЛЫН КОМПАНИАР ДАМЖУУЛЖ ХИЙХИЙН АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЮУ ВЭ?

- Хүн өөрөө үл хөдлөх хөрөнгө, байр орон сууцаа зарах болоход олон хүндрэлүүд гардаг. Зарын сонинд зар өгөөд өөрөө зарах болоход бэрхшээлүүд гарч эхэлнэ. Ажлынхаа дундуур олон хүнтэй утсаар ярих, худалдан авах гэж байгаа хүнд үзүүлэхээр дагуулж явахаас эхлээд хүндрэлтэй. Гэтэл та ажлаа хиймээр байгаа.

Мэдээж хэрэг бас гэр бүлдээ цаг зарцуулмаар байдаг. Ингээд аль ч ажлаа амжуулж чадахгүй стресстэж эхэлдэг. 
Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн зуучлалд хандсанаар өөрийнхөө цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагагүй болж өөрийн хүссэнээр цаг, ажлаа төлөвлөх боломжтой болно. 

- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ОЛОН КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА. ТЭГВЭЛ REMAX-Н ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

- REMAX франчайз системийн гол үр ашиг, давуу талуудыг хүртэж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд REMAX-н есөн брокер оффис, 130 гаруй агенттай үйл ажиллагаагаа явуулж байна. Тун удахгүй агентуудын тоо нэмэгдэж 160-170 болох төлөвтэй байгаа. Тэгэхээр REMAX зах зээл дээр хамгийн том байр суурьтай зуучлагч болж 160 гаруй агент таны үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахын төлөө ажиллана. 

Худалдагч буюу борлуулагч талд цаг хугацааны давуу тал бий болох бол худалдан авагч тал өөрийн хайж буй үл хөдлөх хөрөнгөө богино хугацаанд, ямар ч зардалгүйгээр олж авах боломжтой. Ямар ч зардалгүйгээр шүү. Бид худалдан авагч талаас үйлчилгээний шимтгэл, ямар нэгэн төлбөр авдаггүй. Нэмж хэлэхэд бид одоогийн байдлаар нийт 50,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Барилгын нийт компаниудын 90% тай бид тусгай гэрээгээр хамтран ажилладаг тул үйлчлүүлэгч нэг бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголтоо хийх боломжыг бүрдүүлсэн байдаг.  

Зах зээлээс өөрөө шүүлт хийж үл хөдлөх хөрөнгө хайж байгаа хүмүүсийн хувьд очиж үзэх, үзсэн ч сэтгэлд нь таарахгүй байх гээд асуудлууд гардаг. Судалгаанаас үзэхэд нийт хэрэглэгчдийн 45% нь өөрийнхөө нийсэн сонголтондоо ямар нэгэн хэмжээгээр сэтгэл хангалуун бус байдаг. Харин бид таны шаардлагад тааруулан хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг сонгож танд танилцуулах учраас цаг хугацаа ч хэмнэнэ. Та амьдралдаа хэдхэн удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг бол үл хөдлөх хөрөнгийн агент өдөр бүр энэ ажлыг хийдэг хүн.  

Аль аль талдаа тухайн хүний цаг завыг хэмнэхийн төлөө ажилладаг. 

 

- МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЛЭЭД ГАНЦХАН ЖИЛ БОЛЖ БАЙГАА REMAX ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХАМГИЙН ТОМ БАЙР СУУРИЙГ ЭЗЛЭХ БОЛЖ. ҮҮНД НӨЛӨӨЛЖ БУЙ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ ЮУ ВЭ?

-Хуулийн этгээдийн хувьд тус тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг биеэ даасан хэд хэдэн аж ахуйн нэгжүүд франчайз системээр хамтарч ажиллан, нэгдсэн нэг мэдээллийн системийг ашиглан мэдээллээ хуваалцаж ажилладаг. 

Танайд юу байна, манайд худалдан авагч байна. Бидний хүсч байгаа зүйл танайд байгаа юу гэх байдлаар  ажилладаг. 

Франчайз систем маань төвлөрлийг сааруулж, гарч байсан бэрхшээлийг хэрхэн даван туулснаа бусадтайгаа хуваалцан, гарах гарц нь юу байсныг бусаддаа хэлж өгнө. 

Анх АНУ-д үүсгэн байгуулагдсанаас хойш 43 жилийн турш дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж олж авсан туршлагыг бусадтайгаа хуваалцаж, ашиг шимийг нь хүртэж байгаа учраас ганцхан жил үйл ажиллагаа явуулсан бид зах зээл дээр ийм хүчтэй гарч ирж байгаа юм.

100 гаруй улсын олон мянган салбар дээр гарсан асуудал, хэрхэн шийдвэрлэх арга замыг нэгдсэн нэг системээс авснаар давуу талыг бий болгож байна.

- АРАВДУГААР САРД НЭГ ЖИЛИЙНХЭЭ ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙСАН. ТУХАЙН ҮЕД 110 ГАРУЙ АГЕНТТАЙ БАЙСАН БАЙХ АА. АГЕНТУУДЫН ТОО САР ГАРУЙН ХУГАЦААНД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДСЭН БАЙНА. АГЕНТУУДАА ХЭРХЭН БЭЛТГЭДЭГ ВЭ?

- Яг одоогийн байдлаар 130 орчим агент ажиллаж байна. Тун удахгүй 30-40 агент нэмэгдэнэ. Агентуудын тоо хурдацтай нэмэгдэж байгаа ч хүн болгон агент больё гээд шууд болчихдоггүйг хэлмээр байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнес хүн бүрт зориулагдаагүй. 

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартаар, хөтөлбөрөөр сургалтаа явуулж байгаа Агентаар ажиллахын тулд үл хөдлөх хөрөнгийн бизнест ажиллах хүсэл эрмэлзэл, боловсрол, ажлын туршлага, гадаад хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар, бүтээлч чадвар г.м олон шаардлагууд тавигддаг. Агентаар элсэх шаардлагыг хангаж RE/MAX т элссэний дараа бүх агентуудаа олон улсын стандартын дагуу үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн агент бэлтгэх сургалтанд хамруулдаг бөгөөд сургалт ямар нэгэн үнэ төлбөргүй явагддаг. Сургалт ажлын 5 хоног үргэлжилдэг. 

Үүний дараа мэргэжил дээшлүүлэх олон сургалтуудад хамрагдаад явна даа. Түрүүн хэлж байсан олон улсад агентууд хэрхэн бэлтгэгдэж ирсэн юм. Алдаа оноо нь юу байсныг мэдээллийн нэгдсэн сангаас хараад явдаг. Мөн бэлтгэн гаргасан агентуудаа шаардлага хангаж чадаж байгаа эсэхийг шалгасны дараа албан ёсны агент болгож сертификат олгодог. 

- АГЕНТ БОЛОХЫН ТУЛД ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ, ТА ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ?

- Мэргэжил нэг их хамааралтай биш. Агентуудыг хараад байхад янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байдаг.  Хуульч, эдийн засагч, бизнесийн удирдлага, санхүүч, нягтлан бодогч, архитектур, дизайнер, компьютерийн гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс бий.

Миний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Англи хэлний орчуулагч, бизнес удирдлагын  мэргэжилтэй.  Америкт бизнес удирдлагын чиглэлээр магистраа хамгаалаад ирсэн. 

Агентад тавих гол шалгуур хүнтэй харьцдаг байх. Бидний зорилго үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа биш. Бид бүтээгдэхүүн зардаггүй, үйлчилгээгээ зардаг. Үйлчилгээ гэдэг зүйл маань бүтээгдэхүүнээс тэс ондоо. Бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа хүн тухайн бүтээгдэхүүнээ хараад мэдээлэл авч байдаг бол бидэн дээр хүмүүс итгэл найдвар тээж ирдэг.

“Миний энэ хөрөнгийг зарчих болов уу эсвэл миний хайж байгаа зүйлийг олоод өгөх болов уу” гэсэн найдвар тээж ирдэг. Бид хүмүүстэй харьцах үедээ үйлчилгээ үзүүлж байхдаа харилцагчдаа олж авдаг учраас гол тавигдах шаардлага нь харилцах чадвар юм. Мөн мэдээж хэрэг харилцагчдын яриаг сонсох,  ойлгох, хурдан хариу үзүүлэх чадвартай байх ёстой.

- ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТӨРӨЛ ЯНЗ БҮР ТҮРЭЭСИЙН, ХУДАЛДАХ ОРОН СУУЦ, ОФФИС ГЭХ МЭТ. АГЕНТУУД АЛЬ НЭГ ТӨРЛӨӨР НЬ ДАГНАН МЭРГЭШДЭГ ҮҮ?

- Тэр бол агентуудын өөрсдийн сонголт байдаг. Зарим агентууд би зөвхөн орон сууцны худалдаан дээр ажиллана гэдэг бол зарим нь оффисийн түрээсээр дагнан ажиллана гэдэг ч юм уу. 

Бидний зүгээс ингэж дагнан ажиллахыг дэмждэг. Тухайн агент зөвхөн оффисийн түрээсээр дагнан ажилласнаар салбарынхаа талаар илүү их мэдлэг мэдээлэлтэй болж байдаг. Ингэж мэргэшсэн агент яг юу хүсч байгаагаа бүрэн гүйцэд мэдэхгүй байгаа харилцагчдын хэрэгцээн дээр тулгуурлаад сонголтоо хийхэд тус болдог.

- ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА. ТАНАЙ ХАМТ ОЛОНД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.