Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Утааны голомтод сурч амьдарч буй таван сургуулийн нийт 5,000 гаруй хүүхэд утаанаас хамгаалагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэлийн агаарын чанарын албаны 12-р сарын 15-ны өдрийн мэдээллээс харахад нийслэлийн 4 дүүргийн хамгийн бохирдолтой хэсгүүд болох Баянхошуу, Толгойт, 100 айл, МҮОНРТ-н хэсэгт агаарын чанарын индексийн тоон үзүүлэлтээр 613ug/m3-д хүрсэн байна.

Энэ нь маш их бохирдолтой үзүүлэлт. Судалгаагаар Улаанбаатар хотод хүүхдийн нийт өвчлөлд агаар дахь тоос хамгийн их буюу 38,3 хувь, амьсгалын эрхтний өвчлөлт агаарын бохирдуулах хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93,7 хувь байгааг тус тус тогтоожээ.

Агаарын бохирдлыг бууруулах талаар олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч үр дүн үзүүлэх тал дээр ахиц гарахгүй байна. Гэвч зарим нэг томоохон байгууллагынхан өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан хүүхдүүдийг утаанаас хамгаалах дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ.

Тухайлбал, Капитрон банкныхан утааны голомтод байрших ЕБС-ын 5 сургуулийн 5,000 гаруй хүүхдэд утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэжээ. Утаанаас хамгаалах амны хаалт нь нүүрс, хар тугалга, цахиур зэрэг утаанд агуулагдаж буй химийн элементийг шүүх чадвартай аж.

 
 

Монголын төлөө, ирээдүйн хүүхэд бүрт санаа зовнин суугаа иргэн, албан байгууллагууд хамтдаа агаарын бохирдлоос ирээдүйгээ хамгаалъя хэмээн Капитрон банкны хамт олон уриаллаа.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.