Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс дотооддоо үзүүлэх гадаад киноны хязгаарыг 2017 онд шинэчилнэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Хятадын кинотеатрын зах зээл дэлхийд хоёрт ордог

Дэлхийд киноны хоёр дахь том зах зээл гэгддэг Хятад улсын хувьд 2016 онд кинотеатрын орлого нь сүүлийн арван жилд хамгийн бага өсөлттэй жил байжээ.

2012 онд Хятад улс таван жилийн хугацаатай импортын киноны жилийн хязгаар тавьж өгсөн нь 2017 онд дуусч байгаа юм. Уг хязгаарлалтын дагуу Хятадын зах зээлд жилд 34 гадаад кино гарах ёстой.

2016 онд дэлхий даяар зарагдсан кинотеатрын билетийн орлогын 18.8 хувь нь Хятадад ноогдож байсан нь 2012 оны 7.5 хувиас өссөн дүн юм.

АНУ-ын кино компаниуд бусад улсын зах зээлээс нийт орлогынхоо 40 орчим хувийг олдог бол Хятадын зах зээлээс 25 хувийг олдог байна.

Энэ оны нэгээс арваннэгдүгээр сарын хооронд Хятадын кинотеатрын орлого 41.4 тэрбум юань ($5.97 тэрбум) болсон нь 2015 оны үзүүлэлтээс 4.4 хувь өссөн дүн юм. Харьцуулбал 2014-2015 оны хооронд энэ өсөлт 50 хувьд хүрч байжээ.

2012 оноос өмнө Хятадын зах зээл жилд 20 гадаад кино л хүлээж авдаг байсан гэнэ.

Харин 2017 оноос энэ хязгаар өсөх, буурах эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Зарим ажиглагчид Трампын засаг захиргааны Бээжинтэй үүсгэсэн хүйтэн харилцаанаас болоод Холливүүдийн киног хумьж, дотоодын уран бүтээлүүдээ түлхүү гаргаж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Тиймээс Холливүүдийн кино студиуд Бээжингийн шийдвэрийг сэтгэл зовнин хүлээж байна.

 

Эх сурвалж: Japan Today