Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн АН-аас намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлт, нэгдсэн бүртгэлийг энэ сарын 12-ноос орон даяар эхлүүлсэн.

АН-ын шинэчлэл, намын даргын сонгуулийн хүрээнд хийж буй энэ ажлыг сумын АН, Дүүргийн Намын хэрэг эрхлэх газар, баг, хорооны намын үүрүүд зохион байгуулж байна.

Харин намын анхан болон дунд шатны байгууллагаас ирүүлсэн шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийг нэгдсэн цахим бүртгэлд бүртгэх ажлыг АН-ын Хэрэг эрхлэх газар хариуцах аж.

Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх АН-ын гишүүн нь зөвхөн өөрийн иргэний үнэмлэхний хаяг дахь харьяа нутаг дэвсгэрийн байгууллагад бүртгүүлнэ.

Ингэхдээ дараах материалыг бүрдүүлэх юм байна.

  • Маягтын дагуу бөглөсөн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Намын батлах
  • 4х3 хэмжээтэй цээж зураг 2 хувь

Мөн гишүүд бүртгүүлэхдээ АН-ын гишүүний жилийн татвар  /2016 оны/ 1,200 төгрөгийг ХААН банк, АН-ын 5028701420 тоот дансанд тушаах юм байна. Ингэснээр АН-ын гишүүний нэгдсэн цахим бүртгэлд бүртгэгдэх аж. Мөн АН-ын даргын сонгуульд оролцож саналаа өгөх эрх нээгдэх юм байна.

Орон нутгаас болон хот дотор шилжилт хийсэн намын гишүүн нэг сарын дотор харьяа намын хороондоо бүртгүүлэх ёстой. 

Түүнчлэн гишүүд харьяа намын хороондоо очиж, Шинэчилсэн дүрмийн төсөлд саналаа өгөх боломжтой.

АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлт, нэгдсэн бүртгэлийг 2017 оны 1-р сарын 6-ны өдөр хүртэл орон даяар зохион байгуулж дуусгах юм.

Сум хорооны үүрүүдээс ирүүлсэн баталгаажсан гишүүдийн бүртгэлийн материалыг аймаг, дүүргийн намын Хэрэг эрхлэх газар 2017 оны 1-р сарын 8-ны дотор төв намд ирүүлсэн байна. Харин намын Их хурлаас байгуулагдсан АН-ын даргыг сонгох Сонгуулийн хорооны тогтоолын хугацаанд саналын эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг хүргүүлэх ажлыг АН-ын Хэрэг эрхлэх газар зохион байгуулна гэж Нийслэлийн АН-аас мэдэгдлээ.

Зураг
13 | 12 | 14 цаг