Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бадамцэцэг: Биомон хонины сүүлтэй тос эмчилгээний өндөр идэвхитэй инновацийн бүтээгдэхүүн болсон

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

“Биомон”, Биоген”, “Биодерм”, “Алое”, “Марал”, “Санитас” гэсэн зургаан брэндийн 50-иад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Монос косметик” ХХК-ийн хамт олон “Биомон кидс” брэндийн Биомон хонины сүүлтэй органик биеийн шингэн тосоо хэрэглэгчдэд хүргээд хэрэглэгчдийн сайшаалыг хүртэж байна.

"Монос” группийн Эм судлалын хүрээлэнд 2 жилийн судалгаа шинжилгээ, клиник туршилтад үндэслэн зохион бүтээсэн Биомон хонины сүүлтэй тос бүтээгдэхүүний талаар Эм судлалын хүрээлэнгийн дэд захирал, Эм зүйн ухааны доктор Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.


Та “Монос”-оор овоглоод хэр удаж байна вэ? 

- Монос группт 10 дахь жилдээ ажиллаж байна. ОХУ-ын Санкт-Петербург хотын Хими-эм зүйн академид эм зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. “Монос” группийн төлөөлөгчөөр ОХУ-д ажиллах хугацаандаа спиртэн хандыг шинэ эмийн хэлбэрт оруулах судалгааг орос эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж байлаа. 2014 оноос Эм судлалын хүрээлэнд Эм зүйн сектороо ахлаад ажиллаж байна даа.

- Сүүлийн үед монгол хүнд монгол бүтээгдэхүүн л илүү зохимжтой болсон тухай их ярих болж. Та эм зүйч хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?

- Санал нийлэхээр барах уу. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр түлхүү хэрэглэх болсон өнөө үед бид олон зуун жилийн турш хэрэглэж заншсан хонины сүүлийг орчин үеийн технологиор инновацийн бүтээгдэхүүн болгон гаргасан.

Үүндээ маш их баяртай байна. Яагаад инновацийн гэсэн тодотголтой байгаа  вэ гэхээр монгол эрдэмтэд уламжлалт шаргаах аргаар гарган авсан хонины сүүлний тосыг олон улсын хүүхдийн арьс арчилгаанд өргөн хэрэглэгддэг пантенол болон  аллантойныг хослуулан биеийн болон нүүрний арьсанд зориулсан эмчилгээний гоо сайхны тос “Монос косметик” ХХК-ийн брэнд бүтээгдэхүүн болж чадна гэдэгт итгэлтэй байна.

- Та эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн гэж хэллээ. Яагаад хонины сүүлтэй тосыг эмчилгээний үйлдэлтэй гэж үзэж байна вэ?

Өөхөн сүүлт хонь нь бэлчээрийн 80 гаруй зүйлийн ургамлыг идэш тэжээлдээ хэрэглэдгийн гучаад нь эмийн ургамал байдаг. 

Монголын уламжлалт анагаах ухаанд хүний хүч тамир доройтсон, ядарсан, хий ихэдсэн болон гар хөлийн үе мөч өвдсөн үед сүүлний тосоор тосолж анагаадаг байсан. Хонины сүүл нь уургийн амин хүчил, ханасан болон ханаагүй тосны хүчлүүдээр баялаг байдаг. Үл орлогдох амин хүчлүүд болох валин, лейцин зэрэг нь антиоксидант шинж чанартай бөгөөд арьсны нөхөн төлжилтийг сайжруулдаг.  Өөрөөр хэлбэл Биомон хонины сүүлтэй тос арьс сулрах, язрах, тэжээлээ алдах зэрэгт өндөр үр дүнтэй. Ханаагүй тосны хүчил нь уураг сүүлэнд хамгийн өндөр агууламжтай бөгөөд арьсанд тэжээл өгч, дархлааг дэмжиж байдаг гэдгийг онцолмоор байна. 

Тиймээс өндөр настан, жирэмсэн эхчүүд болон нярай хүүхдүүдийн байнгын хэрэглээ байх ёстой.

 

- Уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт аргатай хослуулах болсон тухайгаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

 

- Монголын гоо сайхны зах зээлд хонины сүүлээр хийсэн олон янзын бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнээс манай “Биомон кидс” сүүлэн тосны ялгарах гол давуу тал нь  монгол хонины өөхөн сүүлийг пантенол болон аллонтойноор баяжуулан эмчилгээний идэвхитэй гоо сайхны тосыг орчин үеийн технологиор хийсэнд  оршиж байгаа юм.

В5 амин дэмийн урьдал буюу провитамин нь пантенол юм. Өөрөөр хэлбэл пантенолыг арьсан дээр түрхэхэд пантотены хүчил буюу витамин В5 болж задардаг. Иймээс пантенол нь арьсанд гүн чийгшил өгөх, үрэвслийн эсрэг, шарх эдгээх, эсийн нөхөн төлжилтийг дэмжих үйлдэлтэй. Мөн пантенол нь  гадаад орчны таагүй нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй. Тухайлбал, цаг агаарын эрс тэс өөрчлөлт /халах, хөрөх, нарны хордлого/ болон агаарын бохирдлоос шалтгаалан арьс маш ихээр чийгээ алдаж хуурайшдаг. Энэхүү хуурайшлыг пантенолын молекул нь арьсанд агуулагдаж буй усны молекултай холбогдсоноор, арьс усаа гадагш алдахаас сэргийлж хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Пантенолыг зөвхөн гоо сайхны практикт хэрэглээд зогсохгүй эм зүйн практикт өргөн хэрэглэдэг. Жишээ нь: Нярай хүүхдэд зориулсан “Бепантен” арьс төлжүүлэх тосон түрхлэг 5% пантенол агуулсан байдаг.

Харин ургамлын гаралтай аллантойн нь арьсны гэмтсэн эсийн эдгэрлийг хурдасгах, эвэршиж хатсан арьсыг зөөллөх, харшлын эсрэг үйлдэлтэй.

Товчхон дүгнээд хэлэхэд хонины сүүлтэй энэхүү тосыг нярай хүүхдээс эхлээд настан буурлууд маань хүртэл хэрэглэхэд тохиромжтой, арьсанд ямар нэгэн харшлын урвал илрэхгүй харин ч эмчилгээний болон хамгаалах, үйлдэлтэй инновацийн бүтээгдэхүүнийг Та бүхэн хэрэглээд үзээрэй гэж хүсмээр байна.

- “Монос” группийн Эм судлалын хүрээлэн гэх энэ мундаг “айл”-ын талаар асуухгүй өнгөрч боломгүй?

- Манай эм судлалын хүрээлэн 1990 онд “Монос” группийн үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, Академич Л.Хүрэлбаатарын санаачлагаар байгуулагдсан.

Анх хоёр ажилтантай байсан бол одоо олон улсад магистр, докторын зэрэг хамгаалсан 30 гаруй эрдэмтэн судлаачдын багаас бүрдсэн инновацлаг хамт олон ажиллаж байна. Манай хүрээлэн ургамал, амьтан, эрдсийн гаралтай эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн болон женерик эмийн технологи, стандартчилал, фармакологи болон клиникийн бүх шатны судалгааг хийдэг Монголдоо ганцхан байдаг хүрээлэн.

- Нууц биш бол “Монос косметик” ХХК,  Эм судлалын хүрээлэнгийн цаашдын  хамтын бүтээл, судалгаанаас сонирхмоор байна?

- 2014 оноос эхлэн “Монос косметик” ХХК-ийн захиалгаар гоо сайхны тэр дундаа эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний судалгааг хамтран хийж эхэлсэн.

Удахгүй нярай хүүхдэд зориулсан улайлтын эсрэг тос, жирэмсэн эхчүүдэд зориулсан язралтын эсрэг тос хэрэглэгчдийн гарт хүрнэ. Мөн үс уналтын эсрэг болон хагны эсрэг эмчилгээний зориулалттай шампунь дээр ажиллаж, зах зээлд нийлүүлэх шатандаа орж байна.

Цаг ямагт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдэлж, чанартай бүтээгдэхүүнээр бэлэг барьдаг Монгол оюун санааг дээдлэгч “Монос” группийн Эм судлалын хүрээлэнд зохион бүтээсэн хонины сүүлний тос эрэлт ихтэй байгаа гэсэн шүү. Уламжлалт хэрэглээг боловсронгуй байдлаар хэрэглэх боломжийг олгож буй, итгэл, сэтгэл байхад юуг ч хийж бүтээж болдгийн бодит жишээг тод томруунаар харуулж буй  “Монос косметик” ХХК-ийн хамт олонд баярлалаа. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.