Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн авсан амлалт биелэлээ олж, чуулган цагтаа эхлэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын чуулганы танхим. 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны Баасан гараг. 10:17 цаг. /Гэрэл зургийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас авав/

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хангалттай ирцтэйгээр цагтаа эхлэв. Тодруулбал, 10:13 цагт 76-гаас 41-н гишүүний ирцтэйгээр өнөөдрийн хуралдаан эхэлсэн байна. 

Сүүлийн үед чуулган, Байнгын хороодын хуралдаан гишүүдээ хүлээж, өчнөөн цагаар хоцорч эхэлдэг нь хэвийн зүйл болоод байсан. Харин өчигдрийн чуулганы хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоцорсон гишүүдийг овог нэр, цол гуншингаар нь дуудаж олны анхаарлын төвд аваачсан нь гишүүдэд цочрол өгсөн бололтой

 
УИХ-ын чуулганы танхим. 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны Баасан гараг. 10:28 цаг /Гэрэл зургийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас авав/

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан. Энэ хуулийг баталсны дараа үргэлжлүүлэн Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр танилцуулахад зарим гишүүн цаг орой болсон тул маргааш хэлэлцье гэсэн санал хэлэхэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Маргааш яг цагтаа ирнэ биз гишүүд ээ” хэмээн ам өчгийг нь авч байж хуралдааныг өндөрлүүлсэн юм. 

Ийнхүү УИХ-ын даргын гишүүдээс авсан амлалт өнөөдрийн чуулган дээр биелэлээ олсон байна. 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар:

  • Ахмад настны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга,
  • Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга,
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын “Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”-х мэдээллийг сонсох юм байна. 

Улсын Их Хурлын гишүүдийн ирцийн мэдээ

Огноо: 2016-12-16

Төлөвлөсөн цаг: 10:00

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

дд

НЭРС

ХУРАЛДААНД ИРСЭН ЦАГ

1

Н.АМАРЗАЯА

10:02

39

Д.ОЮУНХОРОЛ

Томилолт /гадаад/

2

Т.АЮУРСАЙХАН

10:03

40

М.ОЮУНЧИМЭГ

10:09

3

О.БААСАНХҮҮ

10:24

41

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

10:05

4

Ё.БААТАРБИЛЭГ

09:52

42

Б.ПҮРЭВДОРЖ

Томилолт /орон нутаг/

5

Х.БАДЕЛХАН

09:57

43

Ш.РАДНААСЭД

Томилолт /орон нутаг/

6

С.БАТБОЛД

 

44

Я.САНЖМЯТАВ

09:46

7

Ж.БАТЗАНДАН

10:00

45

Д.САРАНГЭРЭЛ

10:01

8

Б.БАТЗОРИГ

Эмнэлгийн чөлөөтэй

46

Б.САРАНЧИМЭГ

09:49

9

О.БАТНАСАН

10:02

47

Я.СОДБААТАР

Томилолт /орон нутаг/

10

Б.БАТТӨМӨР

09:58

48

О.СОДБИЛЭГ

Томилолт /гадаад/

11

Ж.БАТ-ЭРДЭНЭ

Томилолт /гадаад/

49

Г.СОЛТАН

10:06

12

Б.БАТ-ЭРДЭНЭ

10:00

50

Д.СУМЪЯАБАЗАР

Чөлөөтэй

13

М.БИЛЭГТ

09:50

51

А.СҮХБАТ

09:56

14

Л.БОЛД

Томилолт /гадаад/

52

Д.ТОГТОХСҮРЭН

09:57

15

Х.БОЛОРЧУЛУУН

10:24

53

Г.ТЭМҮҮЛЭН

Томилолт /гадаад/

16

С.БЯМБАЦОГТ

10:04

54

Д.ТЭРБИШДАГВА

10:03

17

Ж.ГАНБААТАР

09:49

55

Ч.УЛААН

10:08

18

Д.ГАНБОЛД

09:55

56

Б.УНДАРМАА

10:01

19

Д.ГАНТУЛГА

Томилолт /орон нутаг/

57

А.УНДРАА

09:59

20

Ц.ГАРАМЖАВ

10:06

58

Н.УЧРАЛ

09:56

21

Ц.ДАВААСҮРЭН

09:58

59

Д.ХАЯНХЯРВАА

09:49

22

Д.ДАМБА-ОЧИР

10:02

60

Ч.ХҮРЭЛБААТАР

Томилолт /гадаад/

23

Б.ДЭЛГЭРСАЙХАН

Томилолт /гадаад/

61

Ц.ЦОГЗОЛМАА

09:56

24

Б.ЖАВХЛАН

 

62

Д.ЦОГТБААТАР

09:58

25

C.ЖАВХЛАН

10:05

63

Н.ЦЭРЭНБАТ

09:53

26

Г.ЗАНДАНШАТАР

10:00

64

С.ЧИНЗОРИГ

09:57

27

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

10:05

65

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

 

28

Л.МӨНХБААТАР

Томилолт /орон нутаг/

66

Б.ЭНХ-АМГАЛАН

09:52

29

Ж.МӨНХБАТ

09:53

67

Л.ЭНХ-АМГАЛАН

09:48

30

Ц.МӨНХ-ОРГИЛ

10:06

68

Л.ЭЛДЭВ-ОЧИР

09:46

31

Г.МӨНХЦЭЦЭГ

Томилолт /гадаад/

69

Ж.ЭНХБАЯР

09:59

32

Д.МУРАТ

Томилолт /орон нутаг/

70

М.ЭНХБОЛД

Томилолт /гадаад/

33

З.НАРАНТУЯА

10:02

71

Н.ЭНХБОЛД

Томилолт /гадаад/

34

Б.НАРАНХҮҮ

Томилолт /гадаад/

72

Л.ЭНХБОЛД

Томилолт /орон нутаг/

35

Н.НОМТОЙБАЯР

10:02

73

Ө.ЭНХТҮВШИН

10:12

36

Х.НЯМБААТАР

10:09

74

С.ЭРДЭНЭ

Томилолт /орон нутаг/

37

Ц.НЯМДОРЖ

09:56

75

Д.ЭРДЭНЭБАТ

 

38

Н.ОЮУНДАРЬ

09:55

76

Ж.ЭРДЭНЭБАТ

10:00

Зураг
10 | 6 | 4 цаг