Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 20 иргэнд элэг шилжүүлэх мэс заслыг үнэгүй хийнэ

Монголын мэдээ
2016 оны 12 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Хавдар судлалын үндэсний төвд хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тэдний 50-60 хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг байна.

Тиймээс ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах нэг тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж, өнгөрсөн аравдугаар сард санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 

Тэгвэл элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардлагатай уг тоног төхөөрөмжүүдийг өчигдөр ХСҮТ-д хүлээлгэн өглөө. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Нэг тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжид элэг шилжүүлэн суулгах мэс заслын унтуулга, хагалгааны дараах хяналт, мэс заслын үед хэрэглэх багажууд багтаж байна.

Энэхүү хөрөнгө оруулалт хийгдсэнээр зөвхөн элэг шилжүүлэн суулгах төдийгүй ХСҮТ-ийн бусад мэс ажилбаруудын чанар ч сайжрах ач холбогдолтой. Зөвхөн элэг солиулах хүмүүст л хэрэгтэй гэж ойлгож болохгүй юм. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар нэгдүгээр давхраас есдүгээр давхарт цойлох шиг боломж гарч байна хэмээн харж байна.

Тиймээс Хотын дарга С.Батболдод ХСҮТ-ийн хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье” гэв. Дашрамд сонирхуулахад, элэг шилжүүлэн суулгах мэс засалд нийслэлийн 20 иргэнийг үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.

Зураг