Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

И.Тунгалагтуяа: Х.Бат-Ялалт бол Монголын төрд гарцаагүй байх ёстой хүн

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 14
iKon.MN
 

Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг дэмжигчид сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ?” болзолт уралдааныг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Тус уралдаан нь Х.Бат-Ялалтын “Хүний эрхийн онол”, “Нийгмийн хөгжлийн үе шатууд”, “Засаглал хуваах тэгш хэмийн онол” зэрэг бүтээл болон өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн ажил хөдөлмөрийг нь алдаршуулах зорилготой бөгөөд “Хуульч, судлаач Хадбаатарын Бат-Ялалтыг хэн сайн мэдэх вэ” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдах юм байна.

Уралдааны талаар талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн И.ТунгалагтуяаБолзолт уралдаан маань хөрөг нийтлэл, телевизийн контент нэвтрүүлэг гэсэн хоёр төрөлтэй.

Х.Бат-Ялалт бол ард түмнийхээ бэрхшээл, амьдралын дунд явж, судалгаа шинжилгээг цаг ямагт хийж, ард түмнийхээ дуу хоолой болж явдаг мундаг хүн. Ийм хүн л манай төрийн бодлого шийдвэрийг харгалзаж явах ёстой.

Бид хувьдаа Х.Бат-Ялалтыг Монголын төрд гарцаагүй байх ёстой хүн гэж ойлгож явдаг. Тэрбээр шударга, тууштай, өөрийн гэсэн үзэл бодолтой, мэдлэг боловсролтой, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй хүн юм.

Гэтэл өнөөдөр өнгө мөнгөнд хууртагдсан нийгэмд түүн шиг олон хүн нийгмээс тусгаарлагдсан, орхигдсон байна. Үүнд олигархууд орон зай тавьж өгөхгүй байгаа нь үнэхээр харамсалтай юм.

 

Тиймээс бид өнөөдрийн нийгмийн доройтлыг арилгах шийдэл хайж, шийдлийг олохын тулд Х.Бат-Ялалтыг дэмжигчид бид 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байгаа. Үүний үндсэн дээр энэхүү болзолт уралдааныг зарлаж байна” хэмээв.

Нийт сэтгүүлчид, телевиз болон студийн уран бүтээлчид, чөлөөт нийтлэгчдийн дунд зохион байгуулагдаж байгаа уг уралдаанд оролцогчдын бүтээлийг 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс 2017 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд хүлээн авах юм байна.

Шагналын сан

Зохион байгуулагчид бүтээлийг олон нийтэд хүргэх өнгө төрх, баримт, судалгаа зэргийг харгалзан үзэх бөгөөд сонин, сайтын хөрөг нийтлэлийн төрөл нь

  • 1-р байр 800,000 төгрөг,
  • 2-р байр 500,000 төгрөг,
  • Шилдэг видео контент бүтээл 2,500,000 төгрөгийн шагналын сантай юм.

Бүтээлд тавигдах шаардлага

  • Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх.
  • Бүтээлийн үзэл санааг оновчтой, тодорхой тусгасан байх
  • Уралдаанд нэг сэтгүүлч хэдэн ч нийтлэлээр оролцож болно.
  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь заасан хугацаанд сонин сэтгүүл, сайтаар цацагдсан байх, түүнийгээ баталгаажуулсан баримт бүхий хуулбар эсвэл эх хувийг хавсаргасан байх.
  • Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, харьяалагдах хэвлэл мэдээллийн байгуллагын нэр хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байх