Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Алтансор: “University admission package” нь гадны сургуульд элсэх, тэтгэлэг авахад шаардлагатай бүх боломжоор хангана

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Jet school of English” TOEFL болон IELTS-ийн шалгалтын бэлтгэл ангиудын оюутнууддаа зориулан нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэхүү үйлчилгээний талаар болон тус сургуулийн үйл ажиллагааны талаар “Jet School of English”-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтансортой ярилцлаа.

- Танайх шинээр “University Admission Package” хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа гэж сонссон. Энэ үйлчилгээний тухай танилцуулахгүй юу?

- TOEFL бол гадаадын их дээд сургуульд ороход англи хэлний мэдлэгийг шалгадаг тест. Шалгалтыг өгч буй хүүхдүүдийн зорилго бол гадагшаа сурах. Гэтэл дан ганц хэлний шалгалтандаа өндөр оноо авлаа гээд тэр нь хүссэн сургуульдаа тэнцэнэ гэсэн баталгаа биш. Энэ бол сургуульд элсэхэд шаардлагатай олон хүчин зүйлийн зөвхөн нэг нь.

Шалгалтын оноогоо авсны дараагаар хамгийн эхлээд ямар сургуульд элсэх, application form буюу элсэх өргөдлөө яаж бичих вэ гэдгээс эхлээд олон асуудалтай тулгарна. Тиймээс бид хэлний шалгалтын бэлтгэл ангиудад суралцаж буй оюутнууддаа эдгээр асуудлаа шийдвэрлэхэд тус болох зорилгоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа юм.

Бид тухайн оюутан сургуулиа хэрхэн сонгох, элсэх өргөдлөө хэрхэн бичихээс эхлээд шаардлагатай бүхнийг сургалтаараа заана. Элсэх өргөдөл бол тухайн хувь хүнийг бүрэн илэрхийлэхээс гадна яагаад энэ сургуульд орох вэ гэдэг асуултад хариулж байх ёстой. Гэвч оюутнууд маань ихэнх тохиолдолд өөрийн ололт амжилтыг орхигдуулах, зарим мэдээллээ дутуу илгээх зэрэг алдаа гаргадаг.

Түүнчлэн дараагийн нэг чухал зүйл бол зорилгоо тодорхойлсон эссэ. Зарим тохиолдолд эссэ нь TOEFL-ийн онооноос ч илүү тухайн сургуулийн профессоруудад нөлөөлж, тэнцэх эсэхийг шийдэх гол зүйл болох нь бий.

Гэтэл манай Монголчуудын хэв маяг болон Америкийн бичлэгийн хэв маяг тэс өөр. Америкчууд хэлэх гэсэн санаагаа элдэв үг нуршилгүй шууд бичсэн, маш тодорхой байдаг. Харин манайхан уянгын халилтай, эш татсан байдлаар бичих нь олонтаа.

...энэ бол гадны сургуульд сурахад, тэтгэлэг авахад шаардлагатай бүхий л боломж бололцоогоор нь хангаж өгнө.

Тиймээс эссэгээ хэрхэн зөв бичих тухай мэдлэгийг олгоно. Мөн товч намтраа хэрхэн бичих талаар ч мэдлэгийг олгох юм. Эдгээр дээр нэмэгдэн багшийн тодорхойлолтыг манайхаас гаргаж өгнө. Өмнөх багшийн тодорхойлолт бол дараагийн багшдаа хүлээн зөвшөөрөгдөхөд маш чухал нөлөө үзүүлж байдаг учир манай багш нар чанартай тодорхойлолтыг гаргаж өгнө.

Мөн бичиг баримтуудын баталгаат орчуулгыг хийж өгөхөөс гадна гадаадад амжилттай суралцаад ирсэн зочдыг урьж, соёлын ялгаа, гадны улсад очиход санхүү болон сэтгэл зүйн хувьд ямар бэлтгэлтэй байх ёстой талаар лекц уншуулах юм.

Эдгээрийг нийтэд нь “University Admission Package” хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ бол гадны сургуульд сурахад, тэтгэлэг авахад шаардлагатай бүхий л боломж бололцоогоор нь хангаж өгнө.

- Маш олон боломж, үйлчилгээг олгох юм байна. Ингэснээр сургалтын төлбөр нэмэгдэх болов уу. Мөн хөтөлбөрийн цагт өөрчлөлт орох байх?

- Төлбөрийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Бид эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаа. Мөн “University admission package”-д зориулан бид 12 цагийг нэмэлтээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, манай TOEFL-ийн ангид сууснаараа эдгээр давуу талыг ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр авах юм.

 

- Ер нь “Jet School of English” хэдэн төрлийн хөтөлбөрийг санал болгож байна вэ? 

- Найман төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Тодруулбал, ерөнхий, академик Англи хэл, хүүхдийн буюу 6-12 насныханд зориулсан Англи хэл, өсвөр насны буюу ахлах ангийнханд зориулсан сургалт, TOEFL, IELTS болон элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх Англи хэл болон бизнесийн Англи хэлний сургалтууд бий. Ерөнхийдөө оюутнуудын хэл сурах шаардлага, хэрэгцээнд нь тохирсон ялгаатай хөтөлбөрүүд бий. 

Бидний ажлын гол зорилго бол тухайн хүнд Англи хэл сурах эрмэлзэл төрүүлэх, Англи хэл сурах гэдэг нь ял биш харин ч сонирхолтой шинэлэг зүйл гэдгийг мэдрүүлэхийг зорьдог. 

- Энэ жил бага насны хүүхдүүдэд зориулан цэцэрлэг нээсэн. Бага насны хүүхдэд Англи хэл заах нь хэр үр дүнтэй байдаг вэ?

- Хэл сурах төрөлхийн авьяас бага насны хүүхдэд илүү байдаг. Тиймээс хүүхдүүдийн боловсрол хөрөнгө оруулахаар хичээж байна. Эцэг эхчүүдийн дунд нэг ташаа ойлголт бий. 

Хүүхдээ ганцхан сар сургалтанд явуулаад л их зүйлийг шаарддаг. Хүүхэд маань дүрмээ мэдэхгүй байна, уншиж чадахгүй байна гэх зэргээр шүүмжилдэг л дээ. Би тэр хүмүүст хүүхдийг битгий шах гэж зөвлөдөг. 

Хүүхэд бүрт аливаа зүйлийг сурах хурд гэж байдаг. Гэтэл өөрсдөө сурч байгаа юм шиг шууд л дүрэм сураад, уншина гэж боддог. Тэр хүүхдийн хурдад тохируулах ёстой. Хамгийн гол нь хүүхэд тань эхлээд Англи хэлийг сонирхох ёстой. Англи хэлийг хүүхэд тань сонирхож байгаа бол харин ч баярлах ёстой. 

Хүүхэд тань багадаа сонирхож л байгаа бол өөрийнх нь урсгалаар нь сурга.

Яагаад гэвэл хүүхэд насандаа л шинэ зүйл сурч мэдэх, далд ухамсраараа суралцах чадвар өндөр  байдаг. Том болох тусам, ялангуяа өсвөр насан дээрээ ирэхэд шинэ зүйл сурах хүсэл буурч эхэлдэг. Ер нь 14-өөс дээш насандаа хүүхэд шинэ зүйл хүлээж авах чадвар багасч, шинэ зүйлээс зайгаа барьдаг.

Тиймээс хүүхэд тань багадаа сонирхож л байгаа бол өөрийнх нь урсгалаар нь сурга. Хэт их зүйлийг шаардаж, шахаж болохгүй. Хүүхэд сурах хүсэл тэмүүлэлтэй байх ёстой болохоос биш ял юм шиг хүлээж авах ёсгүй. Хүүхдийг тэмүүлж байгаа дээр нь багш нарт даатгаад, өөрийнх нь хүслээр сургах нь зүйтэй.

- Танайх олон төрлийн хөтөлбөрүүдээс гадна суралцагчдадаа нэмэлт үйлчилгээнүүд санал болгодог юм билээ?

- Манай сургууль бол Англи хэлний сургалтын зах зээл дээр үргэлж анхдагч байдаг, байсаар ч ирсэн. Санал болгодог хөтөлбөр, заах арга зүйн хувьд ч тэр. Олон төрлийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг санаачилсаар ирсэн.

Сүүлийн үед сургалтын төвүүд их байдаг болж. Түүнд манай төгсөгч нар багшлах нь ч бий. Монголд оюуны өмчийг дээдлэх, бизнесийн ёс зүй тааруухнаас болоод ийм байдал үүсч байгаад харамсдаг. 

Ийм учраас бид үргэлж байнга шинийг санаачилж, урагшлах ёстой болдог. Үгүй бол дуурайлгаад хийж буй хүмүүс олширсоор байна. Бид тэднээс ялгарах ёстой. Түрүүн хэлсэнчлэн Англи хэл сурах бол ял эсвэл ямар нэг төрлийн хичээл биш. Энэ бол таны зорилго, хийх дуртай зүйлийн тань нэг гэж бодох хэрэгтэй.

Бид яагаад нэмэлт үйлчилгээг санал болгодог вэ гэхээр хүмүүсийг дурлуулах гэж байгаа юм. Анги хамт олонтойгоо нэгдэж байж, Англи хэлээ сурахыг өөрийнхөө хамгийн дуртай хийх зүйл болгох хүслийг төрүүлдэг. 

Жишээлбэл, Movie club-д кино үзэх дуртай хүмүүс хоорондоо киноны талаар ярилцдаг бол blogger club-д ярихаас илүүтэй бичих сонирхолтой хүмүүс маань нэгдэж, олон нийтийн ярианы клубд өөрийгөө илэрхийлэх чадварыг суралцдаг. Мөн оюутнуудынхаа дунд өдөрлөг, тэмцээн гэх мэтчилэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Ингэснээрээ оюутнуудаа идэвхжүүлэх, найз нөхөдтэй болгох, Англи хэл сурах хэрэгцээнээс илүү хүслийг бий болгох зорилгоор нэмэлт зүйлүүдээ бэлэг болгож өгдөг. 

- Мөн гадны их дээд сургуульд элсэхэд шаардлагатай зүйлс, тэтгэлэг хэрхэн авах вэ зэрэг хүмүүст тулгардаг олон асуудлын шийдлийг өгөх өдөрлөгүүд зохион байгуулдаг шүү дээ. Энэ Бямба гарагт мөн өргөн хүрээг хамрах өдөрлөг хийнэ гэж байсан?

- Англи хэл сурснаар ямар ач холбогдолтой вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Англи хэл сурснаар бизнесийн хувьд ололт амжилт, боловсролын тухайд гадны шилдэг их дээд сургуульд сурах боломж нээгддэг. Тиймээс бид Англи хэл сурахын ач холбогдлыг сурталчлах зорилгоор өдөрлөгүүд зохион байгуулдаг.

Энэ ирэх Бямба гарагт болох өдөрлөгөөр ерөнхий болон академик англи хэл гэж юу вэ, эзэмших чадварууд нь юу вэ болон тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ гэсэн олон асуултад хариултыг өгнө. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.