Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Фидель Кастро өөрийнхөө хөшөөг босгохыг, нэрээрээ гудамж талбайг нэрлэхийг хоригложээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрог сүүлчийн замд нь үдэх ес хоногийн ажиллагаа өндөрлөж, Ням гарагт оршуулах ёслол нь болжээ.

Кубын зүүн хэсгийн Сантьяго хотод түүний чандарыг төрсөн дүү, залгамжлагч Рауль Кастро нь нутаглуулсан байна. Оршуулах ажиллагаанд Кубын улс төрийн товчооны гишүүд, Латин Америкийн Венесуэль, Боливи, Никарагуа, Бразил зэрэг орнуудын удирдагч нар оролцжээ.

Оршуулгын ёслолыг хэвлэл мэдээллийнхэнд хаалттай явуулж, сүүлд нь цөөн тооны гэрэл зураг, мэдээллийг олон нийтэд гаргасан байна.

Кастрог оршуулсны дараа засгийн газраас “хувь хүнийг тахин шүтэх явдлаас сэргийлэхийн тулд хувьсгалын удирдагчийн нэрээр байгууллага, гудамж талбай зэргийг нэрлэхгүй байх, ямар нэг хөшөө дурсгал босгохыг хориглож байгааг” зарлажээ.

Фидель Кастро нас барахынхаа өмнө өөрөө ийм захиас хэлсэн тухай түүний дүү Рауль Кастро ярьсан байна. 90 насалсан удирдагчийн захиасыг Кубын Үндэсний Ассемблей дараагийн чуулганаараа хуульчлах гэнэ.

Кубад эсрэгээрээ Кастрогийн хувьсгалч найз нар болох Камилио Чиенфуэгос, Эрнесто Че Гевара нарын дүр бүхий дурсгалууд элбэг байдаг юм.

 

Эх сурвалж: ABCnews