Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Самранд явсан иргэд осгож нас барсан байжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан Орхон аймгийн харьяат иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нар өнгөрсөн сарын 14-ний өдрөөс хойш мөн сарын 28-ны өдрөөс хойш иргэн 38 настай эрэгтэй Г тус тус сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ОБЕГ-т өгсөн байна. 

Дуудлага хүлээн авсан даруйд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас зургаан хүн, ар гэрээс долоон хүн, нийт 19 хүн, нэг автомашинтайгаар ажиллаж, арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 12:40 цагт Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нарыг осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Харин иргэн Г /38 орчим настай,  эрэгтэй/ эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн Дуут гэдэг газар нутагладаг малчин 19 настай эрэгтэй П арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 21:22 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас зургаан хүн, нэг автомашинтай, нийт 11 хүн, 2 автомашинтайгаар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.