Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ №8: "Сондор Хилэн" төвийн багш С.Төмөрбат

ikon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN

iKon.mn англи хэлний “Сондор Хилэн” төвийн багш С.Төмөрбатын цуврал хичээлийг уншигчиддаа хүргэж байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/592871390898433/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

Өнөөдөр зааж буй долоо дахь удаагийн хичээлийг iKon.mn фэйсбүүк хуудсаараа ШУУД хүлээн авч үзэх боломжтой. 

Жич: Та ШУУД үзэж амжаагүй бол өөрийн бусад боломжтой цагтаа хичээлийг iKon.mn сайт болон Ikon News фэйсбүүк хуудаснаас нөхөж үзээрэй. 

Тэрбээр онлайн хичээлийн талаар "Шууд дамжуулалтаар хичээл заах маш сайхан байна. Хичээлийг маань хэдэн хүн үзэж байгааг мэдэх боломжтой учраас яг л ангидаа лекц уншиж, өдөр тутам сургалтандаа хичээллэж байгаа юм шиг санагддаг.

Ер нь л ангидаа оюутнуудаа цуглуулаад хичээл орж байна гэж бодож, хичээлээ заадаг даа.

Үүнээс гадна хичээлийг маань тогтмол үзэж байгаа хүмүүсээс хичээлийн үеэр шууд холбогдон асуулт асууж, баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

Алдаа оноог минь хэлж өгч, хичээлээ ингэж заавал илүү сонирхолтой, үр дүнтэй байх юм гэж зөвлөгөө хүртэл өгч байна. Үүнд, би их баяртай байгаа шүү.

Цаашид ч мөн багшийнхаа хичээлийг тогтмол үзэж, мэдэхгүй зүйлээ асууж, багшдаа ч бас зөвлөгөө өгч, тусалж дэмжиж байгаарай. Бүгдээрээ нэг жилийн хугацаанд хамт байж, англи хэлийг амжилттай сурахын тулд хамтарч ажиллах болно оо гэж хэлмээр байна" гэжээ.