Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Арьс, ширний урамшууллын талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ-ны хурлын танхимд

11:00 цагт Арьс, ширний урамшууллын талаар хэвлэлийн бага хуралтай.

Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд

11:00 цагаас Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг илүү хүчтэй болгох зорилгоор Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар оролцоно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордон, Иргэний танхимд

11:40 цагт ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хөрс, Бэлчээрийг хамгаалах” талаар гаргасан зарлигийг гардуулна.

Баянгол ресторанд

14:00-18:00 цагт  "Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд" сэдэвт форум болно.