Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн боловсролыг эх орондоо хамгийн ХЯМДААР эзэмшицгээе

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 1
Сурталчилгаа

МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн NCC Education боловсролын байгууллагатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бизнесийн удирдлагын бакалаврын олон улсын бэлтгэл IFY (International Foundation Year) хөтөлбөр элсэлтээ авч байна.

 

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:

IFY хөтөлбөр нь Их Британи, АНУ, Австралийн их сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн бэлтгэл хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт суралцсанаар оюутан англи хэлээр суралцах, өөр соёлд дасан зохицох, өндөр ачаалалтай суралцах зэрэг бэрхшээлүүдийг шийдэхэд туслах мэдлэг, ур чадваруудыг олж авч, гадаадын гадаадын хөтөлбөрт суралцахад бэлтгэгддэг.

СУРАЛЦАХ ХУГАЦАА:

Монголдоо 1 жил

СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:

  • Дунд түвшний англи хэл
  • Ахисан түвшний англи хэл
  • Их сургуулийн сургалтанд зориулсан англи хэл
  • Математик I
  • Соёл судлал
  • Суралцах ба харилцааны ур чадвар
  • Бизнесийн үндэс
  • Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн үндэс

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ ХЭЛБЭРҮҮД:

Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь дараах 3-н хувилбарын аль нэгийг сонгон цаашид суралцаж, бизнесийн удирдлагын удирдлагын бакалавраар төгсөх боломжтой.

  • (1+3) хувилбар: NCC Education Ltd байгууллагын үргэлжлүүлэн суралцах сургуулиудын жагсаалтад багтсан Их Британи, АНУ, Австралийн нэр хүндтэй 50 орчим их сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэн 3 жил суралцах (IELTS-ын 4.5-аас дээш оноо шаардагдана)
  • (2+2) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L4 Diploma in Business хөтөлбөрт элсэн 1 жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 2 жил суралцах
  • (3+1) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L5 Diploma in Business хөтөлбөрт үргэлжлүүлэн элсч ахин нэг жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 1 жил суралцах

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Ерөнхий боловсролын дунд сургуулийг амжилттай төгссөн байх
  2. МУИС-ын босго онооны шаардлагыг хангасан байх
  3. IELTS-ын хүчинтэй 4.5 оноо авсан байх, эсвэл ЭнСиСи-ийн Англий хэлний түвшин тогтоох стандарт (Standart English Placement Test - SEPT) шалгалтын наад захын шаардлагыг хангасан байх

ХААНА СУРАЛЦАХ ВЭ?

МУИС-ийн хичээлийн IV байр Бизнесийн сургууль

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

2016 оны 11 сарын 21-ээс 11 сарын 30-ны 18 цаг хүртэл бүртгэл ажлын өдрүүдэд МУИС-ын хичээлийн IV-р байрны 209б тоот өрөөнд явагдана.

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ УТАС:

77307730-4118, 8801-4061

ФЭЙСБҮҮК ХУУДАС:

МУИС-ийн Бизнесийн Сургуулийн ЭнСиСи Хөтөлбөр

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.