Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг Ази-Номхон далайн орнуудын “Бүсийн аварга” улсаар тодруулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн Боловсролын байгууллага /Child&Youth Finance International/ нь Монгол Улсын үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн явц, сургуулийн насны хүүхдүүдэд санхүүгийн боловсролыг олгох ажлын үр дүн, бүс нутгийн болон олон улсын түвшинд сургуулийн насны хүүхдүүдийн санхүүгийн боловсролын хүртээмжийг судлан үзэж, шат дараалалтай шүүж Монгол Улсыг Ази-Номхон далайн орнуудын “Бүсийн аварга” улсаар тодруулж шагнал хүртэв.

Шагнал гардуулах ёслол Швед улсын Стокгольм хотын City Hall дэх Алтан танхимд 11-р сарын 28-нд болсон байна. CYFI эдийн засгийн залуучуудыг чадавхжуулах дэлхийн хүчин чармайлт тэмдэглэдэг 45 улс орны 150 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Шүүгчид Монгол Улсыг богино хугацаанд хүүхэд, залуучуудад зориулсан санхүүгийн боловсролыг түгээх, хэрэгжүүлэхэд асар их ахиц дэвшил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Зөвхөн нэг жилийн дотор Монгол улс эхний үе шатнаас улс орны хэмжээнд санхүүгийн боловсролын хөгжилид амжилт харуулж янз бүрийн түвшинд, байгууллагууд хамтран ажиллаж хүүхэд, залуучуудын эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх үр дүнтэй санаачлагыг нэмэгдүүлэх талаар зорилгыг хэрэгжүүлж эхэлсэн байна гэдгийн онцлов.