Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХСҮТ-ийг Ж.Чинбүрэн, ГССҮТ-ийг Т.Мөнхсайхан удирдахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг тус тус томилжээ.

ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм.

Дашрамд дуулгахад  Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан эмч нарын хувьд  хоёулаа байгуулладаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад ийнхүү хамт олон дотроосоо томилогдож байгаа аж.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээ томилогдсон  Ж.Чинбүрэн нь:

  • 1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан
  • 1998-2007 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч
  • 2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.
 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Т.Мөнхсайхан нь:

  • 2006-2016 он  хүртэл ГССҮТ-д Их эмч
  • Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
  • Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч
  • Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ЭМЯ