Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн Засаг даргыг томилсон ЕС-ын захирамж хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Увс аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайханыг долоодугаар сард томилсон билээ.