Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост хэн хамгийн их орлоготой вэ?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Солонгосын Хөдөлмөрийн Хүрээлэн жил бүрийн татварын тайлан, Хөдөлмөр Эрхлэлтийн Яамны судалгаан дээр үндэслэн Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой хүмүүсийн тухай мэдээллийг танилцуулжээ.

Тэдний мэдээлэлд өгүүлснээр Өмнөд Солонгосын хүн амын хамгийн өндөр орлоготой 0.1 хувь нь жилд доод тал нь 360 сая воны ($308,000) орлоготой байгаа гэнэ.

Тэдгээр иргэдийг ажил мэргэжлээр нь задалбал 29 хувь нь компаниудын гүйцэтгэх удирдлагууд, 22 хувь нь эмч нар, 12.7 хувь нь бизнесийн эзэд, 12.5 хувь нь хувьцаа эзэмшигчид, 7 хувь нь санхүүгийн салбарын ажилтнууд, 4 хувь нь үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид байжээ.

Харин тэдний дотор төрийн албан хаагч, үйлчилгээний салбарын ажилтан ганц ч байгаагүй гэнэ.

 

Эх сурвалж: Korea Times