Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөлжилт хүндэрсэн сумдын асуудлыг шийдэхэд 1.1 тэрбум төгрөг гаргана

Монголын мэдээ
2016 оны 11 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн Даваа гарагт боллоо. Энэ удаагийн хурлаар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын асуудлыг шийдэх талаар хэлэлцсэн юм.

Өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх зэрэг цаг үеийн шинжтэй зарим зардалд Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс 1.1 тэрбум төгрөгийг хуваарилж, санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул суманд байрлах агуулах, саравчийг түшиглэн Улсын нөөцийн түр цэг байгуулахыг Монгол Улсын Шадар сайдад даалгасан.

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, цасны зузаан зарим газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см байгаа аж. Олон улсын болон мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр 13 аймгийн 53 сум, нийслэлийн Налайх дүүрэгт өвөлжилт хүндэрсэн, 13 аймгийн 38 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ажээ.

Зураг