Дэлхийд Монгол улсаа төлөөлөх ирээдүйн хөл бөмбөгчдийг бэлтгэх, Монголд хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээн 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
ХХБанк Улсын тэргүүний Үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн баг тамирчдыг гурав дахь жилдээ ивээн тэтгэж, дэмжиж байна.
Сургуулийн удирдлага, дасгалжуулагч багш болон хөл бөмбөгч хүүхдүүд спортыг дэмжигч ХХБанкны хамт олонд хүүхдийн авьяас чадварыг дэмжин ажиллаж буйд талархсанаа илэрхийлэн “Талархал” гардууллаа.
ХХБанк энэ жилийн “Дуулиан-2020” тэмцээнд 14 дүгээр сургуулиас гадна НЗД-ын дэргэдэх “Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын 3 багийг ивээн тэтгэлээ. Ард түмнийхээ хайр энэрэлд өсөн торниж, хүмүүжиж буй эдгээр урлаг, спортын дундаршгүй авьяастай хүүхдүүдэд ХХБанкны удирдлагууд тэдний амжилт ололтын тухай ярилцан, хүсэл мөрөөдлийг сонсож, хамтдаа зоог барьж, бэлтгэлийн хувцас хэрэглэл гардуулан тэмцээнд нь амжилт хүслээ.
Ивээн тэтгэгч байгууллагын үр шимээр Монголын хөл бөмбөгийн спорт цаашид улам өргөн дэлгэр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
“Дуулиан-2020” тэмцээнд оролцогч нийт баг тамирчиддаа амжилт хүсье.