Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АШУҮИС олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авах ёслол болно

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Одон орон, геофизикийн хүрээлэнд

09:00 цагт "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан болно.

Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд

10:00 цагт Зүүн Азийн бүсийн Тусгай Олимпын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзана. Уулзалтад УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны захирал оролцоно.

БСШУСЯ-нд

11:30 цагт Оюутны сургалтын зээл олгох бэлтгэл ажлын хүрээнд БСШУСЯ, арилжааны банкуудтай гэрээ байгуулна.

Эрүүл Мэндийн Яаманд

11:30 цагт Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх" тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, уулзалт болно.

Зургаадугаар сургуульд

12:00 цагт Сүхбаатар дүүргийн 6-р сургуулийн гадна талбайд байгуулсан хоккейн талбайн нээлт болно.

Монголбанканд

12:00 цагт Монголбанкнаас мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурлаар банкны сектор, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдааны статистик мэдээллүүдийг танилцуулна. Мөн орон сууцны үнийн индекс зарлана.

УСУГ-ын төв байранд

14:00 цагт “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” сэдэвт үзүүлэх сургалтанд болно.

АШУҮИС-ийн соёлын төвд

14:30 цагт АШУҮИС-ийн хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно.

Чех Улсын ЭСЯ-д

18:00 цагт Монголын Эмэгтэйчүүдийн сангаас нийгмийн хөгжлийн төлөө хандив өргөгч Филантропчдын уулзалт, цэнгүүнийг зохион байгуулна.