Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Куба Улсын ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч асан Фидель Кастро энэ сарын 26-нд таалал төгссөн билээ. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 28-нд Бүгд Найрамдах Куба Улсаас манай улсад суугаа Элчин сайдын яаманд очиж, харамсал илэрхийлэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан байна. 

Дашрамд дурдахад, Монгол, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиож байсан билээ.