Жолооны хуучин үнэмлэх буюу “шар” үнэмлэхийг олгосон хугацаанаас нь хамааран хоёр ангилан солихоор болжээ.
2007, 2008 оны жолооны хуучин шар үнэмлэхтэй иргэдийн үнэмлэхийг 2017, 2018 онд, ыг Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хуулийг дагаж жолоодох эрхийн журам батлагдан гарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор 2008 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаатай шинэ загварын саарал үнэмлэхээр солих ажлыг манай Лицензийн төв хариуцан ажиллаж байна.