Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Хотжилт роман" уншигчдын гарт хүрлээ

ikon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хүлээлт үүсгээд байсан Эрхэмбаярын Миеэгомбын “Хотжилт роман”  өчигдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 28-нд нээлтээ хийлээ.

Номын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг залуу зохиолчийн хөдөлмөрийг үнэлж нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс НАМЗХ-ны "Алтан од" шагналыг гардууллаа. Тус номын зохиолч бүтээлийнхээ тухай ярихдаа “Aнх ерөөсөө ном бичье гэж бодоогүй зүгээр өгүүллэг бичиж үзсэн түүнийгээ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэнээр маш олон хүнд таалагдаж ном бичих урам зориг өгсөн. Энэ бүтээл бол амьдарлын үнэнийг бодитоор өгүүлж байгаа” хэмээв.

 

Нээлтийн үеэр зохиогч уншигчидтайгаа халуун дотно яриа үүсгэж, бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байсан юм. Тус бүтээл нь хэвлэгдэхээсээ өмнө уншигчдын дуртай бүтээл болж цахим хуудсанд 4,800 гаруй уншигчтай болж тэднээсээ санал авч, санал өгсөн хүний тоогоор хэвлэсэн бөгөөд захиалсан хүний тоо 1,000 хол давсан мөн 5 бүлэг 50 хэсгээс бүрдэж байгаа гэнэ.

Эрхэмбаярын Миеэгомбо нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж өссөн, 2015 онд ШУТИС-ийг төгсөөд одоогоор АНУ-д суралцаж байгаа юм.