Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийг дөтөлсөн үүрэн холбоо 20 нас хүрлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 30
Сурталчилгаа

Тэртээ 1996 онд Мобиком үүрэн холбооны үйлчилгээг Монголчууд бидэнд танилцуулж байсан үеэс даруй 20 жил өнгөрч гар утас гэж бидний амьдралын салшгүй нэг хэсэг болтлоо хөгжсөн байна. Хүмүүс өөрсдийгөө гар утасгүйгээр төсөөлж ч чадахгүй болсон энэхүү хөгжил нь мянганыг дамжин өртөөлж, Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх бидний амьд холбоо болжээ.

ХУУЧИН ХОЛБОО

Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт буюу улсын өмчит эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэх үйл ажиллагаа өрнөж байлаа.

Тухайн үед хувийн өмчийн тухай ойлголт нийгэмд байхгүй байсан бөгөөд цахилгаан холбоо, шуудан, радио телевизийн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжид хүргэх үйл ажиллагааг Холбооны Ерөнхий газар /хуучнаар Холбооны яам/ хариуцдаг байв. Өргөн уудам нутагт тархан суурьшсан ард иргэд бие биенийхээ сургийг замын хүний үг, сардаа ганц ирэх шуудан мэтээр гаргаж, уулзах товоо урьдаас төлөвлөн тогтдог байсан ба улсын нийслэлд орших төв талбай нь монголчуудын болзооны газар байжээ.

Улаанбаатар хотоос хэвлэл, шуудан аймгууд руу 7 хоногийн бүх өдрүүдэд /зарим аймагт 3 удаа/, харин сумдруу 1 удаа  хүргэлт хийгдэх жишээтэй. 1995 он хүртэл утастай айл өрх гэлтгүй байгууллага ч ховор,  хотын орон сууцанд 5-6 айлын дунд нэг телефон утас байлаа.

Утасгүй айл өрх, хөдөөний ард иргэд нь холбооны салбараар дамжуулан 1-2 хоногийн өмнө захиалга өгч, 2-3 залгагчаар дамжуулан өөр хоорондоо  ярьдаг байв. Энэ үед айл өрх бүр, албан байгууллага болгон телефон утастай болохыг хүсдэг байв.

ХӨГЖЛИЙН ХОЛБОО

Улс орон зах зээлд шилжих эдийн засгийн шилжилтийн хүнд үед төр засаг ард иргэдийнхээ харилцаа холбооны асуудлыг урьдынх шигээ бүрэн хариуцан авч явах хүндрэлтэй байсан тул үүнийг шийдэх гол гарц нь шинэ технологи, хувийн хэвшлийн оролцоо гэж харж байсан.

Тухайн үед дэлхий нийтээр цахилгаан холбооны салбарт томоохон алхам хийж эхлээд байсан бөгөөд хөдөлгөөнт холбоо, интернет холбоо нь технологийн салбар, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байв. Хэдийгээр хөдөлгөөнт холбоо нь гол сэдвүүдийн нэг байсан ч дэлхийн хүн амын ердөө 2% хүрэхгүй хэсгийг хамарсан цоо шинэ үйлчилгээ байлаа.

Энэхүү хөгжлийн чиг хандлагыг тухайн үеийн төрийн удирдлага ойлгож,  харилцаа холбооны салбарын хөгжлийг олон улсын чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх бодлого баримтлан, 1995 онд Монгол Улсын Засгийн газраас хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэх лиценз олгох тендер зарласнаар үүрэн холбооны үйлчилгээ нэвтрэх боломж бүрдэж, Мобиком нь 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр GSM технологид суурилсан үүрэн холбооны үйлчилгээгээ Улаанбаатар хотод нээсэн. Ийнхүү Монгол Улс харилцаа холбоо, нийгэм, эдийн засагт дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн том алхам болсон юм.

 
Мобикомын анхны танилцуулгын хуудас
 
1996-03-18, Мобиком Ерөнхий захирал Р.Арвинцогт Үндэсний радиод ярилцлага өгч байна

БИЗНЕСИЙН ХОЛБОО

Анх үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай байсан бөгөөд хэдэн хүн гар утсаар  ярих боломжтой талаар ямар нэг баримжаа таамаглал байхгүй байлаа.

Хэрэглэгчийн хамрах хүрээг Засгийн газрын томоохон байгууллага, бизнесийн компанийн /томоохон компани ч байгаагүй/ удирдлагууд л ашиглана гэж тооцож байсан гэдэг. Учир нь үйлчилгээг гар утастай нь хамт худалдан авахад 1200-1300 доллар байжээ. Иймд бизнесийн гарааны жил буюу 1996 онд Мобиком үйлчилгээг нь алдаг оног ашигладаг нийт 889 хэрэглэгчтэй л байлаа.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээг 1998 онд нэвтрүүлснээр Монгол Улсын нийгэм эдийн засагт урьдчилсан төлбөрт /PREPAID/ үйлчилгээ буюу ашиглах үйлчилгээнийхээ төлбөрийг эхэлж төлдөг  ойлголтыг анх оруулж ирсэн байна. Засгийн газар үүрэн холбооны зах зээлд өрсөлдөөн бий болгох зорилгоор 1999 онд 2 дахь операторыг оруулах боломжийг нээснээр Скайтел компани AMPS технологид суурилсан үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн.

Энэхүү өрсөлдөөн хэрэглээг огцом нэмэгдүүлж ганцхан жилийн дотор 30 гаруй мянган  хэрэглэгчтэй зах зээлтэй болжээ. Хэрэглэгчийн хэрэглээ өсөн нэмэгдэж, технологи хөгжин шинэ төрлийн үйлчилгээнүүд нэвтэрч байсан тухайн үед  Харилцаа холбооны зохицуулах хорооноос өрсөлдөөнийг дэмжих, хөдөөгийн холбоог хөгжүүлэх зорилгоор Юнителийг 2006 онд,  Жи-Мобайлыг 2007 онд үүрэн холбооны зах зээлд оруулж ирсэн. Ийнхүү дэлхийн хөдөлгөөнт холбооны хөгжлийг мэдрүүлсэн, бүх талын хүчтэй өрсөлдөөн бүхий бизнесийн салбар хэрэглэгчдийнхээ төлөө ихийг бүтээсээр байна.

  • 1996 – Мобиком Корпораци ХХК
  • 1999 – Скайтел ХХК
  • 2006 – Юнител ХХК
  • 2007 – Жи-Мобайл ХХК

ХЭРЭГЛЭГЧИЙН ХОЛБОО

Өндөр хөгжилтэй АНУ, Финлянд зэрэг улсуудад 1990-ээд оны эхэн үед үүрэн холбооны хөгжил бусад улстай харьцуулахад илүү өндөр хөгжсөн байсан бөгөөд зах зээлийн нэвтрэлт нь 10 гаруй хувьтай байв.

Дэлхий нийтээрээ үүрэн холбоог сонирхож байсан боловч зардал ихтэй, бүтээн байгуулалт их шаардсан ажил байлаа. АНУ-ын хувьд хамгийн хямд үнэтэй байх боломжтой байсан ч нэг минутын яриа нь 0.51 доллар байсан байна. Энэ үед буюу 1996 онд Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээ анх нэвтэрсэн билээ. Тухайн үед гар утаснаас дуудлага хийхэд олон улстай харьцуулахад харьцангуй хямд 0.50 доллар буюу тухайн үеийн ханшаар 250 төгрөг орчим байсан нь хэрэглэгчдийн хувьд маш өндөр үнэ байв.

Тийм ч учраас “байгууллагын утаснаас” гар утас руу залгахаас өөр хэрэглээгүй байлаа.CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80

Монголд борлуулагдсан анхны гар утаснууд

Анхны гар утаснууд нь Siemens S3, Alcatel HC400, болон Nokia 2110 гэсэн утаснууд байсан бөгөөд 1000 доллараас багагүй үнэтэй байсан тул гар утас нь чинээлэг хүний хэрэглээ байв.

 
Siemens S3
 
Alcatel HC 400
 
Nokia 2110

1998 онд PREPAID буюу урьдчилсан төлбөрт үйлчилгээ гарч ирснээр хэрэглэгчдийн тоо 2 дахин их буюу 6’385 болтлоо нэмэгджээ. 2000 онд мессежний үйлчилгээ болох SMS нэвтэрснээр хэрэглэгчид утсаар зөвхөн ярихаас гадна богино хэмжээний бичгэн мэдээллийг хоорондоо дамжуулдаг болов.

Энэ үеэс утасны товчлуур дээр байдаг 3-аас 4 үсэгний хэрэгцээ гарч эхэлсэн билээ. SMS хөгжлийг дагаад Монгол Улсад гэлтгүй дэлхий нийтэд мессежний хэл хөгжиж, мөн SMS-д суурилсан олон төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож эхэлсэн байна.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

 
Nokia 3210

Хамгийн борлуулалттай утас нь Nokia 3210 болон Nokia 1100 утаснууд байсан бөгөөд дэлхийн хамгийн их борлуулалттай утас Nokia 1100 утас нь 500 сая ширхэг борлогдсон түүхтэй .

Description: http://www.dhresource.com/260x260s/f2-albu-g3-M01-73-43-rBVaHFXvsD2AFD74AADmIHOIV78676.jpg/original-nokia-1100-mobile-phone-gsm-dual.jpg

 
Nokia 1100

2000 оны эхнээс гар утасны технологийн боломжийг үйлдвэрлэгчид илүү нэмэгдүүлж хэрэглэгчдийг тоглоом тоглох, зураг авах, бичлэг хийх боломжтой болгосноор хэрэглэгчид гар утсандаа улам их  татагдах суурь нь тавигдаж эхэлжээ. 2004 оноос CDMA2000, GPRS, MMS зэрэг гар утаснаас интернетэд орох үйлчилгээнүүд зах зээлд нэвтэрснээр гар утасны боломжууд бүр ч нэмэгдэх болсон. Мөн утасны үнэ буурч 100 доллараар гар утас авах боломжтой болсон нь хэрэглэгчдийн тоог улам нэмэгдүүлэв.

Юнител, Жи-Мобайл компаниуд үйлчилгээ үзүүлж эхэлснээр өрсөлдөөн улам ширүүсч, үүний үр дүнд хэрэглэгчийн хэрэглээнд зориулсан үйлчилгээнүүд бий болсон.

Хэрэглэгчийн өсөлтийн график

Эх үүсвэр: ХХЗХ-ны статистик мэдээнээс

2011 он хүртэл оператор компаниудын хэрэглэгчдийг татах гол өрсөлдөөн нь сүлжээний хамрах хүрээ байсан бол үүрэн холбооны дараа үеийн технологи болох 3G үйлчилгээг 2009 оноос зах зээлд нэвтрүүлснээр үйлчилгээний төрөл, чанараар өрсөлдөх болж, хэрэглэгчдийн үйлчилгээ цаг хугацаа, тоо ширхгээс гадна хэрэглээний багтаамжаар хэмжигдэж эхлэв.

Технологийн нэвтрэлтийн үе шатOptimized by JPEGmini 3.11.4.3 0xe02f387d

  • 1996 – 2G
  • 2005 – 2.5G
  • 2009 – 3G
  • 2016 – 4G
 
Стив Жобсын анхны iPhone-ний танилцуулга

Стив Жобсын Apple INC анхны iPhone буюу товчгүй утсыг нийтийн хэрэглээнд оруулснаар хүмүүс гар утсан дээрээ интернет ашиглахын давуу талыг мэдэрч, түүнийг дагаад Facebook, Youtube зэрэг нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэж эхэлсэн юм. Үүнийг дагаад үүрэн холбооны өрсөлдөөн хэрэглэгчийн хэрэглээ рүү илүү чиглэж эхэлсэн.

МӨРӨӨДЛИЙН ХОЛБОО

Харилцаа холбооны технологийн дэвшил болох нүүр царайгаа харж утсаар ярих, бугуйндаа гар утастай байх, автомат хариулагч зэрэг  нь 1990-ээд он болон 2000 оны хэрэглэгчдийн хүсэл мөрөөдөл байв. Харин одоо энэ бүгдбидний өдөр тутмын амьдралын байнгын хэрэгцээ болтлоо хөгжсөн байна. Үүрэн холбоо, гар утасны хөгжил хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас даван бидний төсөөлшгүй ертөнцийг бүтээж эхэлсэн билээ.

Гар утасны хэрэглээ

Өнөөдөр дэлхийн томоохон технологийн компаниуд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахад хэрэглэгчид “ийм байгаасай” гэхээсээ илүү “ямар болсон бол” гэсэн бодлоор хүлээж авдаг болжээ. Энэ нь үүрэн холбоо, гар утасны хөгжил бидний мөрөөдлөөс даван одсоныг харуулж байгаа юм. 

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хорооны “Мэдээ” сэтгүүл №14

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.