Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

“ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ” уралдааны түгээмэл асуугдаж буй асуултууд тэдгээрт зохион байгуулагчдаас өгч буй хариултууд

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

1. Уралдаанд материал хүлээн авах эцсийн хугацаа хэзээ вэ?

“Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зарлаад сар гаруй хугацаа өнгөрлөө.

Бүтээл авах эцсийн хугацаа 12 сарын 3-ны Бямба гариг, 18:00 цаг. Үндсэндээ долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Бүтээл өгч амжаагүй байгаа хүмүүст яараарай гэж хэлмээр байна. Бичиж эхлээгүй байгаа хүмүүс ч байгаа байх. Хараахан оройтоогүй байна.

2. Уралдааны шүүлт хэрхэн явагдах вэ?

Уралдааныг маань одоогоор Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш Ц.Батсүх, Эдийн засагч Д.Лхагвасүрэн, Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүлт явуулахаар болсон.

Шүүлт үндсэндээ хоёр үе шаттай байна. Эхний шатыг манай мэргэжилтнүүд явуулж, шилдэг 10-н бүтээлийг гаргана. Харин тэр 10-н бүтээл дээр хөндлөнгийн 3-н шүүгч маань ажиллах юм. Иймд шүүлтэнд асуудал гарах болов уу хэмээн хардах хэрэг байхгүй. Олон хүмүүс онлайнаар материалаа өгчихөөр түрүүлээд задарчихгүй биз гэж асууж байсан. Тийм юм мэдээж болохгүй. PDF хэлбэрээр онлайнаар авах нь оролцогчдод хялбар болгож буй хэрэг.

Жишээ нь хөдөө, орон нутгаас бүтээлээ шуудангаар илгээвэл цаг авна, бас зардалтай. Бид уралдааныг нарийн чанд зохион байгуулж, чанартай бүтээлийг олж, системд өөрчлөлт хийх зорилготой тул асуудал гаргахгүй ажиллана.

3. Уралдааны талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

Манай банкны вэб хуудас руу ормогц уралдааны постер зураг гарч ирнэ. Тус зурган дээр дарахаар удирдамж нь гарч ирж байгаа. Тэндээс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Удирдамжтай танилцах: goo.gl/6jtrlg

4. Уралдаанд хэн оролцох боломжтой вэ?

Хүссэн хэн бүхэн оролцох боломжтой гэж хэлмээр байна. Удирдамжинд судлаачид, эдийн засагчид гэсэн байгаа.

Энэ бол зайлшгүй шаардлага биш. Угаас эрдэм шинжилгээний бүтээл бичихэд тодорхой хэмжээний эдийн засгийн мэдлэг, ур чадвар шаардлагатай учир тус салбарын хүмүүс ороход илүү дөхөм гэдэг талаас нь оруулсан. Мөн хүмүүсийн түгээмэл асуусан асуулт нь ганцаараа эсвэл олуулаа орж болох уу?

Хэдүүлээ ч орж болно. Олон улсад эдийн засгийн судалгааны бүтээлийг ганц хүн бичсэн байх нь ховор. Ихэвчлэн 2-3 хүн хамтарсан байдаг.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.