Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлье

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 29
iKon.MN

Архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох иргэдийн тоо өвлийн улиралд нэмэгддэг.

Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд цагдаагийн байгууллагад энэ төрлийн дуудлага ирэх нь ихэсдэг. Тиймээс иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх , архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр оронд нь хүргэж өгөх, гудамж, талбайд согтож унасан нэгний талаарх мэдээллийг иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэх хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамж талбайд согтож унаснаас гар хөл нь хөлдөж тайруулсан, амь насаараа хохирох тохиолдол ихэсч, насны хувьд залуужиж байгааг мэргэжлийн эмч анхааруулж байгаа юм.