Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ази, Европ тивийн авиа компаниудын нислэгийн хамгийн ХЯМД тийзийг Монголд анх удаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 28
Сурталчилгаа

Айрбүүк компанийн хамт олон нь өөрийн Z24 брендийг хөгжүүлж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хоёр жил болж байна.

Өнөөдөр тэд хэрэглэгчиддээ зориулсан цоо шинэ бэлгээ задаллаа.

Z24-Олон улсын нислэгийн тийзийн агент нь нь Ази болон Европ тивийн орнуудын “Low Cost Carrier” буюу хямд нислэгийн авиа компаниудын тийзийг монгол хэл дээрээ Монголоосоо төдийгүй дэлхийн аль ч өнцгөөс худалдаж авч, хамгийн хямдаар аялах боломжийг хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ.

Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 50  гаруй “Low Cost Carrier” байгаагаас эхний ээлжинд “AIRBUSAN”, “AIRASIA”, “EASYJET”, “TRANSAVIA”, “GERMANWINGS” зэрэг 16 авиа компаний нислэгийн тийзийг хэрэглэгчиддээ хүргэхэд бэлэн болсон байна. Цаашид хямд нислэгийн бусад бүх авиа компанийг нислэгийн тийзийг монголчууддаа санал болгохыг зорин ажиллаж байгаа юм байна.

 

Улс орон хөгжихийн хэрээр гадаадын  хямд нислэгийн авиа компаниуд Монгол улсад үйл ажиллагаа явуулахаар сонирхож байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь БНСУ-ын хямд нислэгийн томоохон авиа компани “Air Busan” юм.

Тус авиа компанийн Монгол дахь анхны буюу Улаанбаатараас Пусан хот руу хийх нээлтийн нислэгийн тийзийг 99,000 төгрөгөөр борлуулжээ.

 

Z24-Олон улсын нислэгийн тийзийн агентийн хамт олон ч өөрсдөө хямд нислэгийн авиа компаний нислэгийг өнгөрсөн зун амжилттай туршиж,

  • Малайз улсын “AIRASIA” авиакомпаниар Малайзаас Сингапур хүртэл 1 хүний 35 ам. доллар,
  • Сингапураас Тайланд хүртэл 17 ам. доллар төлж гайхамшигтай сайхан аялаад иржээ.

Та бүхэн ч үүний адил хямд үнээр аялахыг хүсвэл 7000-4141 утсаар холбогдохоос гадна Z24.MN вэб хуудас болон Z24 аппликэйшнээр дамжуулан тийзээ захиалж, худалдан авах боломжтой юм.

Билет захиалгын аппликэйшн татаж авах линкүүд:

https://itunes.apple.com/mn/app/z24.mn/id1065826340?mt=8

https://play.google.com/store/apps/details?id=com.airbook.z24.z24byairbook

Z24 фэйсбүүк:

https://www.facebook.com/z24byairbook/

Хамтдаа МОНГОЛДОО бүтээцгээе, БИД хийж чадна, бид Монголын ЭЗЭД

Z24-ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ТИЙЗИЙН АГЕНТ


Z24-Олон улсын нислэгийн тийзийн агенттай хамтран ажиллаж хямд үнүүдийг санал болгож байгаа авиа компаниуд:

1.AIRBUSAN

 

“AIRBUSAN” нь БНСУ-ын Бусан хотод байрладаг бөгөөд 2007 онд “Бусан Олон Улсын Агаарын Тээврийн Компани” нэртэйгээр байгуулагдсан ба 2009 оны 3-р сар гэхэд Эйр Бусан өрсөлдөгч авиа компани болох Корэйн Эйр-ээс илүү гарч Бусан-Жежү-ийн чиглэлд  77.7 хувийн дүүргэлттэй нисч эцэг компани болох Asiana-тай 4 чиглэлд хамтарсан нислэг үйлддэг болж маш хурдацтай хөгжиж ирсэн. Одоогийн байдлаар “AIRBUSAN” нь Airbus A320-200, A321-200 маркын 16 онгоцтойгоор олон улс, орон нутгийн нийт 23 чиглэлд нислэг үйлдэж байна.

Бусан-Улаанбаатар чиглэлд энэ оны 6-р сарын 24-ний өдрөөс нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд үнэ тарифын хувьд Монголоос Солонгос руу бусад авиа компаниудаа бодвол хамгийн хямд буюу 486.000-886.000 төгрөгийн үнэтэй нислэг хийж байна.
 
2. AIRASIA

 

1993 онд үүсгэн байгуулагдаж 1996 оны 11-р сарын 18-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “AIRASIA” нь Малайзын Куала Лумпурт төвтэй, Ази тивийн хамгийн алдартай, хамгийн том, хамгийн олон салбартай буюу Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг, Тайван гэсэн зургаан улсад салбартай, хамгийн олон ажилчидтай нислэгийн авиа компани юм. 120 гаруй чиглэлд 24 улсаар дамжин нислэг үйлддэг хувьд 2 ам.доллараас 150 ам.долларын үнийг ихэвлэн санал болгодог нь зорчигчдын талархлыг ихэд хүлээж байгаа юм.

3.TRANSAVIA 

 

“AIR FRANCE KLM” группт хамаарагдах “TRANSAVIA”нь 1965 онд Голланд улсад байгуулагдсан бөгөөд Ихэвчлэн дээрх Голландаас эхлэлтэй европын хотууд руу, Хойд Африк, Дубай  мөн орон нутгийн чиглэлүүд рүү нислэг үйлддэг ба нийт 110 гаруй чиглэлд нислэг хийдэг. Европ доторх нислэгийн хамгийн хямд үнэ нь 25€-оос эхэлж байна.

4. EASYJET

 

Их Британийн нийслэл Лондон хотын Лутон онгоцны буудалд байрлалтай, хямд өртөгт “EASYJET” авиа компаниар жилд дунджаар 68.6 сая хүн, 32 улсын 138 эйрпортоос 820 чиглэлд нисдэг. Ихэвчлэн Их Британиас эхлэлтэй Европын хотууд руу, орон нутгийн чиглэлүүд рүү нислэг хийдэг ба хойд Африкт 10 орчим чиглэлд нислэг үйлддэг. Эйрбус маркын 250 онгоцтой, 10,000 орчим ажилчидтай ба үүнээс 2,300 гаруй нь нисгэгчид байдаг байна.

5. JET2.COM

 

JET2.COM” нь Их Британийн анхдагч агаарын ачаа тээврийн компани юм. 1983 онд агаараар ачаа тээвэрлэх зориулалтаар үүсгэн байгуулагдсан ба 2001 онд агаарын зорчигч тээврийн эрхээ авсан тус компани нь Ази, Европ, Америк, Австрали тивийг холбосон 216 чиглэлд 59 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Лондон Амстердамыг холбосон чиглэл нь өдөр болгон нисдэг бөгөөд жилд дунджаар 1 сая зорчигчийг тээвэрлэдэг ба 2015 онд 5.7 сая зорчигч тээвэрлэснээрээ бас нэгэн дээд амжилтын эзэн болсон юм. Зорчигчдийн тоо, үйлчилгээнээс олох ашиг тогтмол өсч байгаа шилдэг хямд өртөгт авиа компани болно.

6.GERMANWINGS

 

Германы Колон хотод байрлалтай “GERMANWINGS” компани нь 2002 оны 10 сард EuroWings компаниас тусдаа гарч анх байгуулагдаж байсан. Өнөөдрийн  байдлаар AirBus A319 маркын 43, AirBus A320 маркын 18 онгоц нийт 61 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Берлинээс Ром хотын чиглэлд 30 еврогоор аялах боломжийг “GERMANWINGS” таньд өгч байна.

7. RYANAIR

 

“RYANAIR” нь Ирландын Дублинд төвтэй, 2013 онд орон нутаг болон олон улсад хамгийн олон зорчигчид тээвэрлэсэн Европын хамгийн том авиа компаниар 2 дахь удаагаа шалгарчээ. 1984 онд байгуулагдсанаасаа хойш зөвхөн Ирландын Вотерфордоос Лондон хүртэл богино зайнд нислэг хийдэг байсан жижиг авиакомпани одоо Европын хамгийн том авиакомпаниудын нэг болон өргөжиж, 9,500 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

350 гаруй бойнг 737-800 маркийн онгоцыг үйлчилгээнд ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Европ, Хойд Африк, Дундад Азийн нийт 33 орны 185 чиглэлд нислэг үйлдэж байна. Та “Ryanair”  авиа компанийн нислэгээр Италийн Ром хотоос Испанийн нийслэл Барселон хүртэл 52 еврогоор аялах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.