Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

“ЗАЛУУЧУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА” сэдэвт шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 25
Сурталчилгаа

- ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР (2013-2017) -

Швейцарийн Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд “ЗАЛУУЧУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА” сэдэвт шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг сэтгүүлч, уран бүтээлчид, залуучуудын дунд зарлаж байна.

Зорилго:

Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн зорилтот аймаг, хот, орон нутаг болон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, эерэг өөрчлөлт авчирсан шинэ сэтгэлгээ бүхий залуучууд, залуучуудын байгууллагын шилдэг санаачлага, үр дүнтэй оролцооны сайн туршлага, төсөл, бодит үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах замаар залуучуудын асуудлыг шийдвэр гаргачдад хүргэх, нөлөөлөх

Зохион байгуулагч: Иргэний Боловсролын Төв ТББ

Уран бүтээлийн агуулга:

  1. Залуу хүн, залуучуудын байгууллагын бодит оролцоо, нөлөөллийн үр дүнд гарсан шийдвэр, хийгдсэн үйл ажиллагааг харуулсан
  2. Залуучуудын байгууллагын шинэлэг, амжилттай үйл ажиллагааны тодорхой жишээтэй
  3. Залуучуудын байгууллагыг дэмжих дорвитой үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, хувь хүн, байгууллагын шилдэг жишээ, туршлага байж болно.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь дараах шаардлагыг хангасан байх:

  1. Судалгаа, баримтад тулгуурласан;
  2. Залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучууд, нийгмийн хөгжлийн төлөөх үйлсэд хүчин зүтгэж буй хэн бүхэнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийн гарц шийдлүүдэд сэдэл өгсөн эерэг хандлага, туршлага, шийдвэр гаргагчдад нөлөөлсөн жишээ кэйс байх;
  3. Хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүлзүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байна;
  4. Олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн: 1.) өдөр тутмын сонин, мэдээллийн цахим хуудсын нийтлэл, 2.) телевизийн нэвтрүүлэг, 3) инфоргафик видео байх;
  5. Бүтээлийг 2016 оны 12 дугаар сарын 23-аас өмнө телевиз, сонин, мэдээллийн цахим хуудаснаа нийтэлж, нэвтрүүлсэн байх;
  6. Хөндөж буй тохиолдол, асуудал нь үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцид нийцсэн, хүний эрхийн нэр томъёог зөв хэрэглэсэн байх;
  7. Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, нэвтрүүлэг нь 10 минутаас ихгүй, "ЗАЛУУЧУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА” гэсэн толгой гарчгийг оруулсан байх, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан байх;
  8. Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд тухайлбал, дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.
  9. Нийтлэл, нэвтрүүлгийн эхэнд сэдэв, нэр, утасны дугаараа бичнэ.
Бүтээлийг хүлээн авах хугацаа, газар: Бүтээлийг 2016 оны 12-р сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл Иргэний Боловсролын Төвийн байранд , Хасвуу Плаза байр, 1 давхар. Утас: 313619/ ariunaa.cce.mn@gmail.сom хаягаар хүлээн авна. https://biturl.im/z9j4k линкээр ажлын удирдамжтай танилцана уу.

Шалгаруулалт: 2015 оны 12-р дугаар сарын 30-ны дотор шилдэг 3 оролцогчийг шалгаруулна.

Шагнал:

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, НҮБ-ын Хүн Амын Сангийн Гэрчилгээ болон

  • 1-р байр: Зөөврийн компьютер,
  • 2-р байр: Мэргэжлийн зургийн аппарат
  • 3 байр:    IPad
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.