Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээгээр ажиллах Англи хэлний орчуулагч шалгаруулж авна

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилт дэмжлэгээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Leaders Advancing Democracy ( LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зориулсан иргэний боловсролын сургалтын бүтээгдэхүүн боловсруулан түгээх болно. Төслийн хүрээнд боловсруулах Ардчиллын Үндэс хөтөлбөрийн ахлах ангийн сурах бичиг, гарын авлага орчуулах богино хугацааны гэрээгээр ажиллах англи хэлний орчуулагч шалгаруулж авна.

Орчуулагчид тавигдах шаардлага:

  • Англи хэлний болон бусад дүйцэх чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
  • Нийгмийн ухаан, тэр дотроо ардчиллын боловсролын нэр томъёо бүхий материалыг англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлэх мэргэжлийн ур чадвартай
  • Өгсөн ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх хариуцлагатай

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн захидал
  • Иргэний үнэмлэхний хуулбар, 1% зураг
  • Боловсролын үнэмлэх, диплом, сертификат/нотариатаар баталгаажуулсан хувь/
  • Өөрийн туршлагыг тодорхойлсон товч намтар
  • Сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид англи хэл дээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн 2016 оны 11-р сарын 30-ны 16.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Иргэний Боловсролын Төв, Хасвуу Плаза-102 тоот, Автозамчдын гудамж-9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар

Орчуулах үйлчилгээний удирдамжийг дараах линкээр https://biturl.im/D9Onl орж танилцана уу.

Асуух зүйл гарвал 313619 утсаар Иргэний Боловсролын Төвөөс лавлаж болно.

Төсөл болон байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.worldlearning.org/ http://www.cce.mn/. www.facebook.com/cce.mongolia линкээр орж үзнэ үү

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.