“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байгаа юм.
Төслийн уралдаант шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарласан бөгөөд нэг компани саналаа ирүүлээд байна. Иймээс цаашид уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.