Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

64 кг мөнгөн ус зарж, борлуулахаар авч явжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “ТБД андууд” дэлгүүрийн урд зам дээр ЗЦГ-ын алба хаагчид үзлэг шалгалт хийж байх үед сэжиг бүхий тээврийн хэрэгслийг саатууллан шалгахад “Range Rover” маркын автомашинд 64.4 кг мөнгөн ус худалдан борлуулахаар авч явсан хэрэг энэ сарын 21-нд гарсан байна. 

Тухайн гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух ОХУ-ын иргэн Ч, Монгол Улсын иргэн О,  Ц нарыг холбогдуулан, Эрүүгийн хуулийн 214' дүгээр зүйлийн 214'1-ийн.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.   


Эрүүгийн хуулийн 214'1 дүгээр зүйл - Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих

214'1.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.