Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Селенээр баяжуулсан өндөг хорт хавдар, зүрх судасны өвчлөлөөс хамгаална

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амыг эрүүл аюулгүй, баталгаатай хүнсээр хангахын зэрэгцээ амин дэмээр баялаг бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьсан. Эл зорилт эхнээсээ ажил хэрэг болж, өчигдрөөс үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” компани хүн амын хэрэгцээнд селенээр баяжуулсан өндөг нийлүүлэхэд бэлэн болоод байна. 

Судлаачдын тогтоосноор селенд хавдрыг эсэргүүцэх чадвартай бодис, мөн дархлааг дэмжих шимт бодис агуулагддаг байна. Улс орнууд селенд агуулагддаг энэхүү шимт бодисыг нь ашиглах зорилгоор хүнсний зарим бүтээгдэхүүнийг селенээр баяжуулж, өргөнөөр ашиглаж иржээ. Монголчуудын хувьд энэ арга хожуу нэвтэрч буй ч одооноос эхлэн өндөгнөөс селенийхээ хэрэгцээг хангаж, эрүүл мэндээ хамгаалах бололцоо бүрдэж байна. 

НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Э.Эрдэнэцогт нарын судалж тогтоосноор Монгол хүний цусан дахь селений хэмжээ хэвийн хэмжээнээс 2-3 дахин бага, Монгол орон газар зүйн байрлалын хувьд селенээр дутагдалтай болох нь тогтоогдсон байна. 

Харин доктор Ж.Батжаргалын судалгаагаа зүрх судасны болон түрүү булчирхайн өвчтэй Монол хүний цусан дахь селений хэмжээ хэт бага байдгийг тогтоожээ.  

Селений дутагдал хорт хавдар, зүрх судасны болон түрүү булчирхай зэрэг өвчлөлүүдийн гол шалтгаан болж байгааг ийнхүү эрдэмтэд тогтоогоод байна.

 

ЭМЯ,НЭМХ, “Түмэн шувуут” , Америкийн “Alltech” компаниудын хамтын ажиллагаагаар өндгийг селенээр баяжуулах эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн туршилт амжилттай хэрэгжсэн байна. Энэхүү туршилтын үр дүнгээр “Түмэн шувуут” компанийн селенээр баяжуулсан өндөг нь жирийн өндөгнөөс 65 хувийн илүү селенийн агууламжтай болсныг ОУ-ын SGS лабораторын шинжилгээний дүн баталжээ.

Хүн бүхэн өдөр бүр селенээр баяжуулсан хоёр өндөг хэрэглэснээр хоногт авах селенийхээ 50 хувийн хэрэгцээг хангах боломжтой болохыг эрдэмтэд тогтоосон байна. 

“Түмэн Шувуут” компани Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд селенээр баяжуулсан өндөгнийхөө үнийг нэмэхгүй байхаар шийдвэрлэж, тун удахгүй селенээр баяжуулсан өндгөө хэрэглэгчдийн гарт хүргэх гэж байна. 

Сонирхуулахад, Далайн төвшнөөс дээш 1,800 метрт орших дэлхийн ихэнх улс орнууд селен болон иодын дутагдалтай бүс нутагт хамрагддаг аж. Монгол орны хувьд ч селен хийгээд иодын дутагдалтай бүс нутагт хамаарч байгааг НЭМХ--гийн эрдэмтэд судалгаагаараа тогтоогоод байгаа юм. 

Дэлхий дахинд хүн амыг селений дутагдлаас урьдчилан сэргийлэх 2 арга байдаг.

  • Нэгт: Селенийг /бэлдмэл/ тунгаар шууд хэрэглэх,
  • Хоёрт: Мал, амьтны тэжээлийг селенээр баяжуулснаар түүнээс гарсан бүтээгдэхүүн нь селений  агууламж өндөртэй байж, хүн амын хүнсний хэрэгцээнд хэрэглэдэг. Сүүлийн энэ арга нь Дэлхий дахинаа хамгийн эрүүл бөгөөд үр дүн өндөртэйд тооцогддог байна. 

Насанд хүрсэн монгол хүний ийлдэс дэх селений дундаж хэмжээ, зарим хавдар, зүрх судасны өвчний харилцан хамаарал бүхий судалгааг НЭМХ-ээс хийсэн байдаг. Уг судалгаагаар нас ахих тусам монгол хүний биед агуулагдах селений хэмжээ буурч, мөн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн селений хэмжээ эрүүл хүнийхээс хэд бага байгааг тогтоож, монгол хүний зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг селенээр баяжуулах, эрсдэлтэй бүлгийн хүн амд селений бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэх талаар бодлогын баримт бичиг тусгах, нэвтрүүлэх шаардлага байна гэж дүгнэсэн байдаг юм. 

 

 

СЕЛЕНИЙ АЧ ХОЛБОГДОЛ:

  • Хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг 
  • Хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна 
  • Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ
  • Бамбай булчирхайн дааврын ялгаралтад оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана 
  • Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Тосонд уусдаг аминдэмүүдийн шингэцэд тустай
  • Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ
  • Нүдний харааг хэвийн байлгахад тустай
  • Эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, үргүйдлээс сэргийлнэ
  • Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ
  • Жирэмсэн, хөхүүл эх болон нярайн төрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ
  • Организмын эрт хөгшрөлтөөс сэргийлнэ 
  • Организмд үүсэх хаягдал болон янз бүрийн хорт бодисууд зарим хүнд металлууд(хар тугалга, мөнгөн ус, цагаан алт)  ба хорыг гадагшлуулна
  • Зарим эмийн хорыг бууруулна. 
  • Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 12 | 13 цаг