Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Улс тунхагласны баяр”-ын амралтыг урагшлуулах эсэхийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ гэв

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан билээ.

Ийнхүү дээрх хуулийн төсөл батлагдсанаар "Улс тунхагласны баяр" буюу арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амрахаар болсон юм. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 26 нь Бямба гарагт таарч байгаа тул амралтын өдрийг Баасан гарагт болгон урагшлуулж магадгүй ажээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад “Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана” гэв.