Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хэлний сургалтын дараачийн үе 2.0 Монголд...

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Монголчууд бид сүүлийн 20-иод жилийн турш англи хэлж сурахаар "оролдож" байна. Үнэхээр хичээл зүтгэлтэй зарим нь сурсан ч дийлэнх нь сурч чадаагүй. Үүнийг EF судалгааны байгууллагаас гаргасан тайлангаас харж болно. Хэдхэн хоногийн өмнө шинэчлэгдэн гарсан судалгааны дүнгээр Монголчууд англи хэлний түвшингээр 72 орноос 66-д, Азийн 19 орноос 17-д эрэмбэлэгджээ. /Судалгааны үр дүнтэй ЭНД дарж танилцана уу./

Тэгвэл ажил, амьдрал дээр өсөж дэвшихэд зайлшгүй хэрэг болдог англи хэлийг бид яагаад сурахгүй байна вэ? 

Энэ шалтгааныг судлан, хэрхэн богино хугацаанд сурах сургалтын шинэ аргыг боловсруулж, тодорхой үр дүнд хүрээд буй "Globe" ухаалаг технологид суурилсан сургалтын төвийн үүсгэн байгуулагч Э.Дөлгөөнтэй ярилцлаа.

 

- Манайд хэлний сургалт, дамжаанууд маш олон байдаг. Бүгд л өөр өөрийн арга барил, сургалтын хөтөлбөрөөр хэл зааж байгаа. Танай төв юугаараа бусад сургалтын төвүүдээс онцлог вэ?

- Эхлээд гадаад хэл сурах үйл явцыг тайлбарлая. Хэл сурах нь бодибилдингтэй яг адил зүйл юм. Өөрөөр хэлбэл та байнгын дасгал сургуулилттай байж амжилтанд хүрдэг. Мөн тасралтгүй хичээллэсээр л байдаг. Хэл сурахад мөн адил, байнга хэрэглэж байж л сурна.

Гадаад хэл сурах процесс нь үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт та мэдээлэл хүлээн авах буюу хичээл заалгах, хоёрдугаарт заалгасан зүйлийг их давтамжтайгаар хэрэглэх.

Бидний сайжрахгүй байгаагийн гол шалтгаан нь нэгд маш бага цаг зарцуулдаг, хоёрт зөвхөн заалгах буюу мэдээлэл хүлээн аваад хэрэглээ огт байдаггүй учир маш богино хугацаанд мартагддаг.

Сургуулиуд болон сургалтын төвүүд хязгаарлагдмал цагт баригдсан байдаг учир дийлэнх цагаа заах хэсэгт зарцуулаад дуусдаг.

Тиймээс бид энэ байдлыг үндсээр нь өөрчлөхөөр шийдэж, технологи ашигласан. Өөрөөр хэлбэл багшийн заадаг байсан хичээлүүдийг бүгдийг софтвейр аппликейшн болгосон. Энэ аппликейшн нь багшийн ажлыг 80 хувь орлож байгаа. Багшийн үүрэг бол зөвхөн тайлбар өгөх, туслалцаа үзүүлэх үүрэгтэй болсон. Анги танхимд олон хүн суулгаад лекц уншихаа больсон гэсэн үг.

- Багшийг 80 хувь орлох программ хангамж болон сургалтын бүтцийг  талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

 

- Бид 2015 оноос эхлэн энэхүү программыг өөрсдөө хөгжүүлж эхэлсэн бөгөөд iLesson гэж нэрлэж байгаа. i гэдэг нь interactive, internet, intelligent гэх утгуудыг илэрхийлдэг. Бүтцийн хувьд сонсох, унших, бичих, дүрэм, ярих гэсэн таван төрлийн хичээлүүд бүгд багтсан. Гол онцлог нь Speech Recognition буюу яриа таних технологитой. Таны зөв болон буруу хэлсэн үгнүүдийг ялгаж, буруу хэлснүүдийг ухаалгаар давтуулдаг. Бүтэн өгүүлбэрээр ч ярьж болдог. Ингээд iLesson дээр хичээллэж байх явцад хувийн багш танд туслалцаа үзүүлнэ. 

Интернетээр ажиллах боломжтой учир, гэртээ, ажил дээрээ гэх мэт дурын газраа хичээлээ давтах боломжтой. 

 

Манай нэг гол давуу тал бол суралцагчид энд ирээд цагийн хязгааргүйгээр хичээллэх боломжтой. Бид технологид суурилж ухаалаг хэлбэрт шилжиж байгаа учир багш нар оюутнуудтай илүү их цагаар ярих, өөр олон төрлийн нэмэлт үйл ажиллагаа зохион байгуулах англи хэлийг хэрэглүүлэх боломжууд нэмэгдэж байна. 

- Хэлийг харилцан яриан дээр тулгуурлаж сурах нь хамгийн үр дүнтэй байдаг. Шинэ аргад ярианы хичээл давамгайлах уу?

- iLesson болон хувийн багшийн тусламжтайгаар хичээллэж бэлэн болсоны дараа цаг захиалж Live Speaking буюу унаган англи хэлтэй багштай ярианы дадлагын хэсэгт шилжинэ. Энд яг тантай адил хичээлээ үзэж бэлэн болсон дөрөвхөн оюутан багшийн хамт үзсэн зүйлээ харилцан яриан дээр тулгуурлаж турших юм. Яг гадаад хүнтэй тааралдаад ярьж байгаа мэт. Багш нь ухаалаг ТВ ашиглан яриаг өрнүүлдэг.

Өөрөөр хэлбэл манайд анги гэж байхгүй, хичээлээ үзсэн дурын дөрвөн оюутан захиалах системээр цагаа тохироод ярианы дадлагаа хийдэг.

 

Үүнээс гадна нэмэлт хичээлүүд, олон нийтийн арга хэмжээг оюутнуудад зориулж зохион байгуулдаг болсон. Ингэсэнээр бусад хүмүүстэй танилцаж чөлөөт орчинд англи хэлээ хэрэглэж хөгжилдөх боломж мөн бий болсон байгаа.

 

Шинэ хэлбэрт шилжсэнээр зөвхөн танд ноогдох, зөвхөн таны цаг уламжлалт хэлбэрээс 20 дахин их болж байгаа.

- Англи хэлийг бүрэн эзэмших хугацааг нэг жил гэж үзсэн байсан. Энэ хугацаанд хэдэн хичээл үзэх вэ?

- Ер нь бол хөтөлбөр таван түвшинтэй. Нэг түвшин дотроо дөрвөн  шаттай гэхээр 20 шатны сургалт бий. Ухаалаг хэлбэрт шилжсэнээр хүн бүр өөрийн хурдаар хичээллэх боломжтой болсон.

Ухаалаг хэлбэрт шилжсэнээр хүн бүр өөрийн хурдаар хичээллэх боломжтой болсон.

Тиймээс нэг багц түвшинг дунджаар гурван сарын хугацаанд дуусгах боломжтой. Дунджаар гэдэг нь хүн бүр өөрийн хурдаар явах учир нь зарим хүн хоёр сард, магадгүй зарим нь дөрвөн сар ч болж болох юм. Танд өдөр бүр хичээлэх боломж байгаа. Ингээд нэг жилд ойролцоогоор дөрвөн түвшинг дуусгах боломжтой.

 

- Тэгэхээр гурван сард нэг түвшин буюу жилд дөрвөн түвшинг үзэх нь. Дөрвөн түвшинг үзсэн суралцагч жишээлбэл IELTS-н шалгалт өгвөл хэдэн оноо авах боломжтой вэ?

- Дөрвөн түвшинг дуусгасан хүн  IELTS 5.5-6.0 авахтай дүйцэхүйц ур чадвартай болох юм. Бид гол зорилго бол шалгалтын оноо биш, жинхэнэ ур чадвар юм. Жинхэнэ ур чадвар хангаттай сайн болсон үед шалгалт бол өөрийгөө шалгуулах л зүйл юм. Мөн богино хугацаанд 2-4 долоо хоногийн хугацаатай бэлдэх боломжтой. 

Цагийн хувьд хязгааргүй, Даваагаас Бямба гарагийн 09:00-21:00 цагийн хооронд завтай үедээ суралцах боломжтой учраас хичээл зүтгэлтэй, мэрийлттэй хүн бүр ч богино хугацаанд сурах боломжтой. 

- Технологи, амьд харилцан яриа, зөвхөн нэг хүнд ногдох хичээлийн цаг гээд олон давуу талууд байна. Энэ бүгдийг багтаасан хөтөлбөрийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

- 2013 онд Free Bird English нэрээр сургалтын төвөө байгуулж, Монголд англи хэлийг заадаг аргачлалуудаар хоёр жил ажиллуулсан. Гэвч энэ аргачлалууд үр дүнтэй биш болох нь энэ хугацаанд тодорхой мэдэгдсэн.

Тиймээс 2015 онд шинэ аргачлалынхаа санааг олж программаа хийж эхэлсэн. 2016 оны турш туршсан бөгөөд Ай Ти Зон ХХК-тай хамтраад шинээр Globe нэртэй брэнд үүсгэж аравдугаар сард шинээр нээгдсэн.

Цаашид технологийн дэвшлүүдийг илүү ихээр ашиглаж, өдөр бүр тантай хамт байнгын хэрэглээтэй байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Видео танилцуулга

- Ярилцсанд баярлалаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.