Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

“АСЕМ-ын өдөр”-тэй болохыг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл байв.

Хуралдаанаар 2016 оны  долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын ач холбогдлыг тодруулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг “АСЕМ-ын өдөр” болгох зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

Гэхдээ гуравдугаар сард баяр, тэмдэглэлт өдөр олон таардаг тул жил бүрийн 10 дугаар сарын 17-ныг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх саналыг уламжлахаар тогтлоо.

 

Эх сурвалж: Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс