Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Х.Чилаажавыг санал болголоо

ikon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5, 21.6, 21.7-д заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд удирдлага, менежментийн чиглэлээр Х.Чилаажавыг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д санал болгохоор тогтлоо.

Хуулийн 21.5-д заасны дагуу  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Засгийн газраас 4 хүн, Улсын их хурлаас 7 хүн, Ерөнхийлөгч 7 хүнийг тус тус нэр дэвшүүлдэг юм.

Мөн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар

  • Түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид;
  • Эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд;
  • Эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгодог билээ.