Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Минимализм ба орчин үеийн тавилгын хэв маяг

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 15
iKon.MN

Минимализм орчин үед хурдацтай орж ирж буй шинэлэг амьдралын хэв маяг мэт боловч энэ нь эртний дорно дахинаас анх үүсэлтэй ба айл гэрт амин чухал хэрэгцээт зүйлсээс өөр илүү зүйл юу ч байх ёсгүй гэх гол үзэл санааг тусгадаг.

Энэхүү хэв маягийн хүрээнд тавилга нь энгийн буюу элдэв гоёл чимэглэл хээ хуаргүй, байгальд ээлтэй материалыг илүүд үздэг байна. Гэрийн зай талбайг хамгийн зөв зохистой байдлаар тавих буюу тухайн гэр бүлийн гишүүд бүр аль болох том талбай, гэрэл ихтэй орон зайд байх, цэвэр цэмцгэр, тохь тухыг эрхэмлэх амьдралын хэв маяг гэж мөн тодорхойлж болох юм. Үүнийг даган гэр доторх засал чимэглэл аль болох хурц эрмэггүй харин шилэн, модон, ган, металлик загвартай хослуулан хийгдэж, ханын болон шалны өнгө жигд бөгөөд хээ хуйргүй байж илүү энгийн байдлыг тусгах явдал юм. 

 
 

Сүүлийн хагас зуун жилд Францын Gautier брэнд тавилгын салбарт амжилттай явж буйн хувьд хэрэглэгчдэдээ европ стандарт, европ чанарыг илэрхийлсэн бүтээгдэхүүнээ монголын зах зээлд танилцуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Товчхондоо бол Gautier брэнд бол европ стандарт болон ухаалаг тавилгын цогц шийдэл юм. Тус брэндийн бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн онцлог давуу талтай ба орчин үеийн минималист хэв маягийг мөн агуулснаараа онцлог болж чадаж буй орчин үеийн тавилгын тэргүүлэгч хамт олон юм. 

 
 

Gautier брэндийн бүх бүтээгдэхүүн ISO 9001, ISO 14001, ISO 18001 чанарын тэмдэгтэй мөн Е1 стандарттай буюу цавуулгийн стандартын хувьд тус стандартаас 2 дахин бага, түүнчлэн бүх тавилгууд нь амьсгалдаг, эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй цэвэр модон бүтээгдэхүүн юм. 

Шийдэл таны гарт: 

55 жилийн түүхтэй, 1,000 гаруй ажилчинтай Франц улсын GAUTIER брэндийг сонгосноор та:

  • Францын тавилгын үйлдвэрлэлийн зах зээлийн тэргүүлэгч 
  • 10 жилийн үйлдвэрийн баталгаатай
  • Орон зайн хамгийн зохимжит хэлбэрээр ашигласан, минималист хэв маягийг агуулж чадах
  • Орчин үеийн, шинэлэг 
  • Чанар, загварын төгс шийдэлтэй
  • Тоос татахгүй, цэвэрлэхэд хялбар 
  • ISO 9001, ISO 14001, ISO 18001 чанарын тэмдэгтэй 
  • Е1 стандарттай буюу цавуулгийн хэмжээ Европийн стандартаас даруй 2 дахин бага
  • Бүх бараа бүтээгдэхүүн өөрийн онцлог, давуу шинж чанартай 
  • Эко, байгальд ээлтэй, амьсгалдаг
  • Хүүхдийн өрөөний загвараар эхэлж байсан тул хамгийн аюулгүй төгс шийдэлтэй эрүүл мэндэд хоргүй тавилгатай
  • Өөрсдийн мод тарих, ойжуулах системтэй ба үүгээрээ тавилгаа үйдвэрлэcэн тул байгальд ээлтэй хэмээн алдаршсан зэрэг олон давуу талыг мэдрэхээс гадна энэхүү Францын Gautier  брэндийн тавилгыг сонгож, өөртөө, гэр бүлдээ илүү тав тухтай, эрүүл орчныг бэлэглэж насан туршийн хөрөнгө оруулалт хийгээрэй.  

Хаяг: Max Mall худалдааны төв, 4-р давхар. Утас: 7777-2929

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.