Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын үл хөдлөх хөрөнгүүд

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 15
Сурталчилгаа

Эх сурвалж: Форбес, Блүүмберг, Нъю Иорк Таймс 

Өнгөрсөн хэд хоногийн турш дэлхий даяар хамгийн их шуугиан тарьсан үйл явдал бол АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн сонгууль байлаа.

Дэлхийн хамгийн том гүрнийг бүхэлд нь 2 хэсэгт талцуулсан энэхүү дуулиантай сонгуулийн үр дүн 11 дүгээр сарын 9-ний өдөр гарч, Доналд Трамп ялалт байгуулсан билээ. Доналд Трампыг бид амжилттай бизнесмен, тэрбумтан гэдгээр нь мэднэ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан энэ эрхэм өөрийн амжилтын гараагаа хаанаас эхлүүлсэнийг мэдэх үү? ЭНЭ БОЛ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

Трампын үл хөдлөх хөрөнгүүд болон бизнесийнх нь талаар дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн компани RE/MAX таньд танилцуулж байна.

Тэрээр 2016 оны байдлаар Форбесийн тэрбумтнуудын жагсаалтанд 3.7 тэрбум долларын хөрөнгөөр 156 д жагсаж байгаа юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад түүний хөрөнгүүд 470 сая доллараар багассан нь зарим үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнүүд нь багассантай холбоотой. Ингээд түүний хөрөнгүүдийн 2015 болон 2016 оны үнэлгээнүүдийг харьцуулсан байдлаар хүргэе.

 

Тэрээр 1946 оны 6-р сарын 14-нд Нью Йоркийн Күинст эцэг Фредерик Трамп болон эх Мэри Трамп нарын 4 дэх хүүхэд болон мэндэлжээ. Эцэг Фредерик нь Брүүклин, Статэн арал болон Күинст дундаж үнэтэй орон сууцанд төвлөрсөн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч байжээ. Трамп маш хөдөлгөөнтэй хүүхэд байсан бөгөөд эцэг эх нь хүүгээ зөв төлөвшүүлэхийн тулд 13 настайд нь Нью Йоркийн цэргийн академид элсүүлжээ. Академийг 1964 онд төгсөхдөө тэрээр спорт болон сурлагадаа маш сайн, манлайлагч оюутан болон төгссөн гэдэг. Дараа нь тэрээр Пенсилванийн Их Сургууль дахь Вартон Санхүүгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн юм.

Трамп өөрийн карьераа эцгээ дагаж үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчээр эхлэв. Оюутан байхдаа зуны амралтаараа аавынхаа компанид ажилладаг байсан ба эцгээ зээл авахыг нь ятгаж компанийг нь өргөжүүлж байв. 1971 онд Трамп эцгийнхээ компанийг өвлөн авч Trump Organization  гэж нэрлэв. Тэрээр Манхаттэн рүү нүүн нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоож, удалгүй Манхаттэн дахь том том барилгын төслүүдэд оролцож эхлэв.

Пенсилванийн Төмөр замын удирдах байгууллага дампуурахад Трамп тэдний Манхаттэний баруун захад эзэмшдэг газрыг худалдах эрхийг авч чаджээ. Эдийн засгийн сайнгүй байдлаас шалтгаалан тэнд орон сууц барих санаа нь биелэшгүй байсан тул Трамп тэр газрыг хотын үзэсгэлэн, яармагийн төв болгохоор сурталчилж хотын захиргаа ч тэрхүү газрыг сонгосон байна.

Мөн тэрээр томоохон худалдаа, үйлчилгээний зориулалттай хөрөнгүүдэд анхаарлаа хандуулж байв. Нью Иоркийн төв метроны буудлын хажууханд байрлах Commodore зочид буудал ашиггүйтэж эхлэхэд түүнийг худалдах зөвшөөрлийг аван жилийн дараа хотын төвд ямар ч салбаргүй байсан Hyatt Hotel Corporation-тай гэрээ хийв. Мөн тэрээр хоттой 40 жил татвараас чөлөөлөх тухай гэрээг амжилттай хийн санхүүжилтийг шийдэж барилгыг бүхэлд нь өөрчлөн шилдэг архитектураар бүхэлдээ шил толь болон гялалзсан зочид буудал барив. Зочид буудал 1980 онд нээгдэж Grand Hyatt хэмээн нэрлэгдсэн ба энэ нь Трампыг Нью Йоркийн хамгийн шилдэг хөгжүүлэгч болгон, тэр даруй алдар нэр, амжилтыг авчирсан юм.

 

1979 онд Трамп 5-р Өргөн чөлөөнд алдарт Tiffany & Company-н хажууханд үл хөдлөх хөрөнгө түрээслэсэн ба тэр нь 1982 онд Трамп Цамхаг болон нээгджээ. 6 давхар нь гоёмсог ягаан гартаам чулуугаар бүрхэгдсэн, 24 метр өндөр усан оргилууртай нийт 58 давхар уг барилга нь олон тооны алдартай дэлгүүрүүд болон оддыг татсан нь Трампыг үндэсний хэмжээнд анхаарлын төвд оруулав.

  • Трамп Цамхагаас гадна тэрээр Нью Йорк дахь 610 Park Avenue, Trump Palace, Trump Parc, Trump Parc east, Trump Park Avenue, Trump Park Residences, Trump Place, Trump Plaza, Trump Soho, Trump Tower at City Center, Trump Tower New York, Trump World Tower, Television City мөн алдарт Plaza Hotel, Коннектикутад Trump Parc Stamford,
  • Хавай аралд Trump Intl Hotel and Tower, Атлантик хотод Trump Plaza Hotel and Casino, Trump’s Castle, Trump Taj Mahal зэрэг зочид буудлууд болон казино тоглоомын газрууд,
  • Флоридад Mar-A-Lago, Trump Grande, Trump Tower Sunny Isles, Trump Hollywood, Виржиниад Trump Vineyard Estates,
  • Чикагод Trump Intl Hotel and Tower,
  • Нью Жерсид Trump Plaza,
  • Лас Вегаст Trump Intl Hotel,
  • Калифорниад The Estates at Trump National зэргийг эзэмшдэг төдийгүй түүний тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүд
  • Турк, Панам, Солонгос, Канад, Филиппин, Энэтхэг, Уругвай, Бразил зэрэг улсуудад ч мөн байрладаг
  • Трамп мөн 17 гольф клуб эзэмшдэг байна
 

Тэрээр Trump International Realty хэмээх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай бөгөөд зөвхөн тансаг зэрэглэлийн хөрөнгүүдийг сурталчилж, борлуулдаг.

ИЙНХҮҮ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МОГУЛ, АЛДАРТ БИЗНЕСМЕН АНУ-ЫН 45 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО.

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалтай холбоотой бүхий л асуудлаар та Монгол дахь RE/MAX ын 8 брокер оффис 120 гаруй агентуудтай хэдийд ч холбогдох боломжтой. Тэд таны хүсэл, шаардлагыг анхааралтай сонсож таньд туслахдаа үргэлж баяртай байх болно. Дараах холбоосоор зочилж тэдэнтэй холбогдоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.