Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гранд Мед эмнэлгээс АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Гранд Мед эмнэлгээс Улаанбаатар хотын хэмжээнд  “Нуруу, үений өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аян”-ыг зохион байгуулах гэж байна.

Нуруу үений өвчлөл  нь жил ирэх тусам залуужиж байгаа бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь нурууны ямар нэгэн өвчлөлтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Тус аяны талаар Гранд Мед эмнэлгийн Маркетингийн албаны дарга Г.Амарсанаа “Манай эмнэлэг нуруу нугас үений эмчилгээний чиглэлээр голчлон үйл ажиллаагаа явуулдаг.

Ажил гэрийн хооронд яваад, эмнэлэгт үзүүлж амжихгүй байгаа хүмүүс их байдаг. Тиймээс бид энэ аяныхаа хүрээнд нийслэлийн хэмжээнд албан байгууллага дээр нь очиж, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж эхлээд байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Витафит компанийн 600 ажилтанд үзлэг оношилгоо хийсэн байгаа. Үүнд хамрагдахыг хүсвэл бидэнтэй холбоо бариад, албан бичиг явуулж, хүсэлт гарган үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлгэх бүрэн боломжтой.

 

Хүсэлт гаргасан тохиолдолд бид өөрсдөө унаа, зардалаа гаргаад очиж үзлэг оношилгоо хийх юм. Ерөнхийдөө 50-иас дээш ажилчинтай офисс, үйлдвэрийн албан байгууллагад очиж, нуруу үений өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх юм” хэмээн тайлбарлалаа.

Гранд Мед эмнэлэг 2015 оноос  “Нуруу, үений өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аян” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү аяны хүрээнд нийт 10 аймгаар  явж 9,800 гаруй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн байна.

Нуруу үений өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аянд хамт олноороо хамрагдахад үнэ төлбөргүй бөгөөд Гранд Мед эмнэлэгтэй холбогдон хүсэлт гаргах шаардлагатай юм.