Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн гадна зар сурталчилгааны ШИНЭЧИЛСЭН журам /Бүрэн эхээрээ/

ikon.mn
2016 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн гадна зар сурталчилгааны шинэчилсэн журмыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тагилцууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго орших аж. 

Журмын зарим заалтыг онцолбол:

  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, барилга байгууламж, эд хогшил, гэрэлтүүлгийн болон бусад зориулалтын шон, хайс хашлага, автобусны буудал зэрэгт зарлалын хуудсыг наахгүй байх.
  • Орон сууны дээвэр дээр тухайн хотхон, сууц өмчлөгчдийн холбооны нэрээс бусад мэдээллийн болон бүх төрлийн сурталчилгаа байрлуулахыг хориглоно.
  • Тулгуурт, дээврийн, гүүрэн, барилгын хана, хашаа, нийтийн тээврийн зогсоол дээр байрлах сурталчилгааны байгууламжийн 1 жилд ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо 1 м2 талбайн үнийг нийт талбайгаар үржүүлж тооцно. 
  • Лед гэрлэн байгууламжийн 1 жилд төлөх төлбөрийн хэмжээг тооцохдоо нэг талын талбайн хэмжээгээр тодорхойлж талуудын тоогоор нэмэгдүүлж тооцно. 
  • Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүй, мөрдөгдөж буй хууль дүрэм журмыг зөрчин байрлуулсан мэдээллийн байгууламжийг албадан буулгах бөгөөд байгууламжийг буулгасан зардлыг тухайн байгууллагаар нөхөн төлүүлэх арга хэмжээг авна гэжээ.

 Нийслэлийн гадна зар сурталчилгааны шинэчилсэн журам /Бүрэн эхээрээ/