Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүрэгт Диабетийн төв шинээр нээгдлээ

Сүхбаатар дүүрэг
2016 оны 11 сарын 14
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төвнийслэлийн хэмжээнд анх удаа Диабетийн төвийг өнгөрөгч Баасан гарагт шинээр нээн, тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ. Тус төвийг нээхэд Дани улсын Ново Нордиск компани санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Диабетийн эмч нарын холбооны тэргүүн, Дани улсын Ново Нордиск компанийн төлөөлөгч, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга, удирдлага, дотоод шүүрэл булчирхайн эмч, сургагч багш, хоол зүйч нар оролцлоо.

Диабетийн төвийг байгуулснаар чихрийн шижин өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчтний амьдралын чанарыг сайжруулах, өвчлөлийг бууруулах үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх ач холбогдолтой юм.