Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

The Lemons хамтлаг рэп уран бүтээлч AMG-тэй хамтран дуу бүтээж Uncage хийнэ. #TigerJams

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 9
Сурталчилгаа

Шинэ залуу хамтлаг, дуучдыг бодитойгоор дэмжиж боломжийг нь ЧӨЛӨӨЛӨХ Tiger Jams хөтөлбөр хамтран ажиллах 3 уран бүтээлчдээ шалгарууллаа.

100 гаруй хамтлаг, дуучдыг ирүүлсэн бүтээлээс шүүсэн бөгөөд White Arch студийн продьюсерууд болон Tiger брэнд санал, зөвлөмж өгч харин тэдэнтэй хамтран бүтээл туурвих The Lemons, Ука, NMN нар сонголтыг хийсэн юм.

Хөтөлбөрөөс гарах хамтын бүтээлүүд дээр White Arch студи ажиллаж, Hero Entertainment клипжүүлэх бөгөөд 3 Visual уран бүтээлчид нэмэгдэн орж тус бүр 3 талын хамтарсан бүтээл болохоороо онцлогтой.

Та шалгаруулалтын видеог үзэн шинэлэг байдал, авъяас чадвараараа ялгарсан шинэ уран бүтээлчидтэй танилцаарай.  

Тэдний хамтын шинэ бүтээлүүд удахгүй танд хүрэх болно.

Tiger Jams Mongolia 2016 - Шалгаруулалт

AMG

AMG буюу М.Энх-Амгалан нь Хип хоп урлагт гараагаа эхэлж буй залуу уран бүтээлч юм. Тэрээр Эрдэнэ label-д харъяалагддаг бөгөөд анхныхаа бүтээлүүдийн нэгээр Tiger Jams-д оролцож олон оролцогчдоос тодрон гарсан билээ. The Lemons хамтлаг түүнтэй хамтарснаар мөн өөрсдөдөө Uncage хийж байгаагаа тодотгосон юм.  

 

 

PFZ

PFZ буюу Э.Билгүүн багаасаа Хип хоп урлагтай холбогдсон бөгөөд D.O.N.T бүлэгт харъяалагддаг. Тэрээр хоолойны темпер, дууныхаа үгний утга учирлаг байдлаар шалгаран гарч Укатай хамтран дуу бүтээхээр болсон.

 

 

The SHOM

THE SHOM хамлагийн нэр нь The Sad Heart of Mine гэдэг үнийн товчлол бөгөөд 2015 онд байгуулагдсан шинэ хамтлаг юм. Өөрсдийн анхны цомгийг гаргаж урлагийн ертөнцөд хөл тавихаар шамдан яваа залуус Electronic Indie Rock төрлөөр тоглодог бөгөөд NMN тэдэнтэй хамтран бүтээл туурвина.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.