Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Аль ч салбарт эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их хөдөлмөрлөж амжилт гаргадаг

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 7
iKon.MN
 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар энэ сарын 04-05-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн XI их хуралд оролцлоо.

Энэ удаагийн хурал жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Нэг ч охин нэг ч эмэгтэй анхаарлын гадна үлдэх ёсгүй” гэсэн уриан дор зохион байгуулагдав.

Уг хуралд дэлхийн 28 орны парламентын гишүүд оролцож охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлыг цогцоор нь шийдэх арга зам, шийдлүүдийн талаар хэлэлцэж, тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлсон юм.

 

Эмэгтэй сайд, парламентын гишүүдийн XI их хурлын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэндээУлс төр, бизнесийн аль ч салбарт эмэгтэйчүүд ажил, амьдралаа хамтад нь авч явахын тулд эрчүүдээс хоёр дахин их хөдөлмөрлөж, амжилт гаргадаг нь бүх судалгаанаас харагдаж байна” хэмээн онцлоод Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн орон зай, нөлөөллийг хэрхэн нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн чадавхыг хэрхэн дээшлүүлэх зэрэг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

Мөн энэхүү хурлын үеэр УИХ-ын гишүүд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцжээ.

Эх сурвалж: parliament.mn