Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота корпораци бүрэн цахилгаан машины зах зээлд ороход бэлэн болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Тэсрэмтгийгээрээ алдартай Lithium-ion баттерейг аюулгүй ажиллуулах шинэ технологи боловсруулснаар нэмэлт зардал гаргалгүй, илүү хүч чадалтай баттерей бүтээх боломжтой болсноо Тоёота зарлажээ.

Бараг 10 орчим жилийн өмнө Тесла, Ниссан зэрэг өрсөлдөгч компаниуд Li-ion баттерейг ашиглан цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлсэн бол Тоёота өндөр зардал, овор хэмжээ, аюулгүй байдлаас нь болоод хойшлуулсаар ирсэн юм. Харин оронд нь ус төрөгчийн шатахуун бүхий машиныг үйлдвэрлэхэд анхаарал тавьж ирсэн байна.

Саяхан Самсунг компанид тохиолдсон гар утасны баттерейн гамшиг нь Li-ion баттерей ямар аюултай бүтээгдэхүүн болох боломжтойг харуулсан юм.

Тэгвэл аюулгүй байдлын асуудлаа шийдсэн Тоёота удахгүй зах зээлд гаргах Prius Prime загварын хибрид машиндаа шинэ баттерейг нэвтрүүлэхээр болжээ. Prius нь дэлхийд хамгийн их зарагдсан хибрид машин бөгөөд Prime хувилбар нь анхны plug-in зарчимтай машин байх юм. Өөрөөр хэлбэл баттерейг цахилгааны гадаад эх үүсвэрт залгаж цэнэглэх боломжтой байна.

Prius Prime-ийн баттерейг бүрэн цэнэглэсний дараа 60 км зайг туулж байж бензин хөдөлгүүртээ шилжих чадвартай байх гэнэ.

Тоёотагийн Prius машины ахлах инженер Кожи Тоёошима “хэдэн зуун мянган километр зам туулах эсвэл 10 жилийн хугацаанд найдвартай ажиллах Li-ion баттерей бүтээх бол маш хэцүү даалгавар” гэсэн юм. Тэрээр мөн Li-ion баттерей үйлдвэрлэх технологийн зардал буурч байгаа нь Тоёота ийм алхам хийхэд хүргэж байгаа гэжээ.

Li-ion баттерейн өртөг сүүлийн таван жилд 60 хувь буурч $145/кВц болсон байна.

Тоёота эхний ээлжинд хибрид болон plug-in загварууддаа шинэ баттерейг хэрэглэж, цаашдаа бүрэн цахилгаан (all-electric) загварын зах зээлд орох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: Japan Times

Зураг
13 | 7 | 8 цаг