Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрлэн дохио” ОАК-ны 2-р бүлгийг зөвхөн Юнивишний видео сангаас үзээрэй

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

“Хүлэгү пикчерс” болон “Коктейль фильмс”-ийн хамтын бүтээл “Гэрлэн дохио” олон ангит инээдмийн киноны гол дүрийн Итгэл, Золоо, Цэнгэл гурвын дүрийг гэрлэн дохионы улаан, шар, ногоон өнгөтэй зүйрлэн бүтээжээ. 
 
Улаан гэрэл:

 

Эхнэр хүүхэдтэй залуусын арми. Итгэл эхнэр Тамираатайгаа гэрлээд есөн жил болсон ч нэг нэгнээ гэх сэтгэл нь бага багаар хөрсөөр одоо салах дээрээ тулаад буй.  Итгэл охин Хулан, эхнэр Тамираагаа аль болох хайр халамжаар дутаахгүйн тулд янз бүрийн арга хэрэглэж үздэг ч бүтэлгүй нарийн зангаасаа болоод үргэлж буруутдаг. Тамираа өөртөө итгэлтэй биеэ даасан бүсгүй хүн ч гэлээ түүнд Итгэлийн зоримог шийдэмгий хэлсэндээ хүрдэг эр нөхрийн халамж юу юунаас илүүтэй хэрэгтэй. Тэд энэ байдлаа өөрчлөхийн тулд сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авдаг ч нэг л бүтэлтэй болж өгдөггүй.

Шар гэрэл:

 

Хараахан гэрлэж амжаагүй. Найз бүсгүйтэй эрчүүд энэ бүлэгт хамаарна. Золоогийн шар гэрэл болсон шалтгаан бол түүний найз бүсгүй Сондор. Шинэхэн хосуудын бие биенээ таних гэсэн оролдлогууд ээлж дарааллан хөврөнө. Золоод ганц бие амьдралаас хосуудын амьдрал руу шилжих тэр мөчлөг хэтэрхий хурдан өрнөж байгаад гайхаж бас сэтгэлээр унадаг. Яагаад гэвэл тэрээр бүх шийдвэрийг өөрөө гаргаж хариуцлагаа ч өөрөө хүлээдэг байсан түүний амьдралд Сондор гэх бүсгүй орж ирснээр бүх зүйл өөрчлөгдөнө. Золоо, эр хүн бүсгүйчүүдээс ямагт нэг алхмаар урд гэшгих ёстой гэсэн зарчмаасаа хэзээ ч хазайдаггүй. Адал явдал дуусах болоогүй дөнгөж талдаа орж байна.

Ногоон гэрэл:

 

Гоонь эрчүүдийг төлөөлөх өнгө бөгөөд эрх чөлөөний билэгдэл. Ганц бие хүний амьдралаас авч болох бүх зүйлсийг мэдэрч яваа өндөр нуруутай, өтгөн хөмсөгтэй царайлаг залуу бол Цэнгэл. Өөртөө таалагдсан бүсгүйтэй танилцаж улмаар дотносож чаддаг. Нэг үгээр бол шийртэй залуу. 10 жилд л байхын хоёр найзаасаа түрүүлээд охидуудтай хэл амаа олоод сурчихсан тэрээр бүсгүйчүүдийг гарын арван хуруу шигээ мэддэг гэж онгирдог ч гэнэн зангаасаа болж үргэлж л асуудалд орж байдаг. Итгэл, Золоо хоёрт бүсгүй хүний ааш аягийн талаарх зөвлөгөөг харин ч нэг харамгүй хэлнэ. Гэвч түүний зөвлөгөө байгаа онох нь ховор. Яагаад гэвэл тэрээр ганц бие учир гэр бүлтэй хүмүүсийн амьдралыг төдийлөн мэддэггүй учраас тэр юм.

20 гаруй хоногийн турш телевиз үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан “Гэрлэн дохио” олон ангит инээдмийн киноны 1-р бүлэг дуусч байна. Маргааш буюу лхагва гарагаас эхлэн Юнивишний видео санд тавигдах тус цувралын 2-р бүлгийн 20 анги дээр энэ бүх түүх хэрхэн үргэлжлэхийг зөвхөн Юнивишний видео сангаас хүлээн авч үзээрэй! 

Киноны ерөнхий ивээн тэтгэчээр Юнител групп, Монголын ард түмэнд хэдийн танигдаж худалдан авагчдын тааллыг хүртсэн брендүүдийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг “Баясах Хульж” компанийн Siesta, Vita, Naturalis 100% жүүсээр киног дэмжин ажиллажээ. 

Киноны зургуудаас...

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.