Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн ШИЛДЭГ бүтээн байгуулагч ААН-үүд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн ойн өдөр шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг бүтээн байгуулалтыг  шилдэг франчайзинг,  шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн 4 төрлөөр нэр дэвшүүлэн сонгон шалгаруулжээ.

Сонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөн байна. Шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг Франчайзинг төрөлд:

  • Cofe bene

Шилдэг брэндинг төрөлд

  • “Imax” кино театр

Дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр төрөлд:

  • Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК

Шилдэг барилга байгууламж төрөлд:

  • МCS поперти ХХК-ийн “Шангрила центр” тус тус шалгарлаа.

Тусгай байранд:

  • “Энканто” спорт комплекс,
  • “Ариуна Сури”,
  • “И март” ХХК,
  • Нийтийн тээврийн зогсоол гудамжны мэдээллийн байгууламжийг шинэчилсэн Жи Си Деко  компани,
  • Хуванцар хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Мод пластик” компани,
  • Перлитен хавтангийн үйлдвэрлэгч “Нью сервер” компани,
  • Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нэвтрүүлсэн “УльтраСоник” компани тус тус шалгарчээ.