Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ХУРИМТЛАЛТАЙ болж, хамтдаа ХӨГЖИЦГӨӨЕ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Тун удахгүй 2 өдрийн дараа буюу 10 сарын 31-нд  “Дэлхийн хуримтлалын өдөр” болох гэж байна. Тэртээ 1924 оноос эхлэн уг өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэсээр иржээ. 
Дуслыг хураавал далай. Дуулсаныг хураавал эрдэм гэдэгтэй адил аливаа зүйлийг хайрлан, гамнавал өнөөдөртөө биш юмаа гэхэд хожмоо үр ашиг нь ирдэг. Яг л үүнтэй адил хуримтлалын ашиг тус ирээдүйн үнэ цэнийг агуулж, сайн сайхан зорилгыг өвөртлөн,  үр ашгаа үзүүлдэг ач холбогдолтой. 

Мөнгө байлаа ч түүнийг зөв зарцуулах ухаан дутваас төдийлөн зорилгодоо хүрж чадахгүй. Хуримтлал бий болгоход чамгүй сэтгэл зүйн бэлтгэл, зөв хэмнэлт, менежмент хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор Азийн бар хэмээгддэг Сингапур улсын тэрбумтан ноён Ли Ка Шингийн зөвлөснөөр  хүн олсон нийт орлогынхоо 30%-г хоол, хэн нэгнийг дайлахад-20%, сурч боловсроход-15%, аялах-10%, хөрөнгө оруулалт болон хуримтлал бий болгоход- 25%-ийг зарцуулбал сэтгэл зүйн дарамтгүй, аз жаргалтайгаар хуримтлал үүсгэх боломжтой гэж хэлжээ. 

Хуримтлалтай холбоотойгоор аль улс гэдгээс хамааран өөр өөр нөхцөл байдал, хандах хандлага нь ч өөр байдаг байна. Тухайлбал хэмнэлт, хуримтлалын индексээрээ тэргүүлэгч, Япон улсын хувьд дараах сонирхолтой баримтыг толилуулъя. 

 

Эх сурвалж: http://www.tokyofamilies.net/

Үүнд: хуримтлал бий болгогч хүмүүсийг насны ангилалаар авч үзсэн ба 20-оод, 30-аад, 40-өөд, 50-иад, 60-аад гэсэн насны ангилалд хуваан авч үзжээ.
Насны ангилал болон ганц бие, гэр бүлтэй эсэхээс хамааран харилцан адилгүй дүн гарсан байх юм.

Япон ганц бие хүмүүсийн нийт орлогынхоо

  • 20-30 насныхан: 79%
  • 30-40 насныхан: 56%
  • 40-50 насныхан: 44,9%
  • 50-60 насныхан: 39,7%-г тус тус хуримтлуулдаг байна.

Харин дээрхи насны Япон гэр бүлүүд: 

  • 20-30 насныхан: 63,5%
  • 30-40 насныхан: 56,4%
  • 40-50 насныхан: 48,6%
  • 50-60 насныхан: 31,8%-г тус тус хуримтлуулдаг байна.

Дунджаар авч үзвэл Япон ганц бие хүн нийт орлогынхоо 45,74%, Япон өрх гэр бүл 54,07%-ийг хуримтлуулдаг байна. Өөрөөр хэлбэл гэр бүл зохиогоогүй үедээ Япон залуучууд ирээдүйн амьдралаа төлөвлөн хуримтлалд идэвхитэй ханддаг аж. Үүнээс гадна, Олон улсын Кредит картны төвөөс гаргасан судалгаагаар Япончууд АНУ, Англи, Өмнөд Солонгос улсуудтай харьцуулахад кредит картыг маш бага хэрэглэж, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхийг илүүд үздэг гэжээ. Учир нь тогтмол кредит картаар төлбөр тооцоо хийх нь зарлага, орлогоо хянах хяналтыг алдагдуулдаг гэж ихэнхи хувь нь хариулт өгсөн байна. 

Япончуудаас гадна дэлхийд шинэ хуримтлуулагч улс бий болжээ. Энэ нь эдийн засаг болон хүн амын өсөлтөөрөө  дэлхийд тэргүүлэгч Хятад улс. Тэдний хуримтлалд хандах хандлага жилээс жилд эерэгээр өөрчлөгдөж байгаа бөгөөд гэнэтийн орлогоосоо заавал 25%-ийг хуримтлалдаа хийдэгтэй холбоотой гэнэ.

2000-2015 оны хугацаанд Англи, Герман зэрэг улс орнуудтай харьцуулахад Хятад улс 2001 оноос хойш ойролцоогоор 26%-45% болтлоо үсрэнгүй өсч, 2011 оноос хойш бага зэрэг буурсан ч дээрхи 2 улс орноос дээгүүр байр суурьтай хэвээр байна.

 

Эх сурвалж: http://www.thisismoney.co.uk/

Харин манай Монгол улсын хувьд  хадгаламж эзэмшигчдийн 80 гаруй хувь нь 35-аас дээш настай.  Энэ насныханы хувьд аж амьдрал нь тогтсон онцлогтой байдаг. Тэд голдуу хөдөлмөр эрхлэгч учраас байнгын орлогын 10, гэнэтийн орлогын 50 хувийг хуримтлуулах боломжтой. Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэнээр монголчууд дунджаар 850 мянган төгрөгийн цалин авч байна. Үлдсэн хөдөлмөрийн насны 24-35 насны ид залуу үеийнхэн хуримтлал үүсгээгүй байдаг нь  энэ насныхан голдуу гэр бүл зохиож, амьдралаа эхлүүлдэгтэй холбоотой байж болох юм.  Монгол залуучуудын гэрлэлтийн оргил нас нь 25-29 нас. Харин олон улсын шинжээчид 24-35 насандаа насан туршийн хуримтлалынхаа эхлэлийг тавих нь маш үр дүнтэй гэж судалгаагаар тогтоожээ. 

Аливаа зүйл хичээл зүтгэл, төлөвлөгөө, хүрэх үр дүн тодорхой байвал амжилт дагуулдагтай адил хувь хүний хөгжил нь улс орны хөгжлийн үндэс болно. Тиймээс хүн амын ихэнхи хувийг эзэлдэг Монгол улсын залуучууд тус бүрдээ хуримтлалыг бий болговол өнөө цагийн эдийн засгийн хямралыг ч дөт гатлах боломж төдийгүй ирээдүйн амьдралаа зөв төлөвлөхөд маш том түлхэц болох юм.

Монгол улсын банк санхүүгийн салбарт 26 жилийн түүхтэй, тогтвортой найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлж ирсэн манай Капитал банк ч гэсэн таны амьдралын амжилт,ололттой тань хамт байж, хөгжих бололцоог олгох болно. Мөнгөнд хүч бий. Тэр хүч нь олуулаа, цугтаа байхад улам хүчирхэгждэг. Олсон орлогынхоо тодорхой хэсгийг банкинд хадгалуулахад манай банк таны хадгалуулсан мөнгөнд хүү бодож өгнө. Өөрөөр хэлбэл, та мөнгөний төлөө ажиллаж байсан бол хуримтлал үүсгэснээр мөнгө таны төлөө ажиллана гэсэн үг. Хуримтлал ихсэх тусмаа хүч чадал нь улам ч нэмэгдэх болно. Таны санхүүгийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах, өндөр хүүтэй Капитал банкны хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгож,  итгэл дүүрэн амжилтыг дагуулан хөгжихийг уриалж байна.

 

 КАПИТАЛ БАНК-ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.